Мэдээлэл

2017 оны аравдугаар сар 5

Фейсбүүк

Видео цувралууд

Энэхүү холбоосоор орж "Mongolia to go", "Perspective Mongolia" зэрэг видео цувралуудтай маань танилцаарай. Та бүхнийг тухлан сууж таалан соёрхоно гэж найдаж байна. #m2go #perspectivemongolia илүү…

2017 оны долдугаар сар 18

Олон нийтийн санал бодлын судалгаа

Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага

“Сант Марал” сангаас Монголчуудын хэвлэл, мэдээлэлд хандах хандлагын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудын 1200 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2017 оны 3-р сарын 10-наас 3-р сарын 30-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг Нийслэл хот, Хөдөө харьцуулсан байдлаар харуулав. илүү…

2017 оны зургаадугаар сар 24

Монгол дахь сонгуулийн кампанит ажил

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Ийнхүү 3 сая Монголчууд тав дахь төрийн тэргүүнээ сонгох түүхэн мөч ирээд байна. “Перспектив Монголиа”-гийн энэ удаагийн дугаараар нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа мөн тэдний талаарх сонгогчдын байр суурийг хүргэж байна. илүү…

2017 оны дөрөвдүгээр сар 10

Олон нийтийн санал бодлын судалгаа

САНТ МАРАЛ САНГИЙН УЛС ТӨРИЙН БАРОМЕТР 2017

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын 2017 оны шинэ судалгааг танд толилуулж байна. илүү…

2016 оны арван нэгдүгээр сар 8

МОНГОЛЫН УЛС

ТӨРИЙН ТҮҮХИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ЭРГЭН СӨХӨХҮЙ

Монгол улсад 70 жилийн турш социалист дэглэм ноёрхож байсан. Энэ үед олон хүн улс төрийн хэлмэгдэлд өртсөн. Гэвч түүхийн энэ үеийн талаар бид хэр их эргэн санадаг билээ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Конрад-Аденауэр-Сангийн хамтарсан энэхүү баримтат киногоор дээрх асуудлыг хөндөж, социализмын үеийн хэлмэгдэгсдийн үгийг олон нийтэд хүргэхээр зорьсон юм. илүү…

2016 оны долдугаар сар 28

Монгол-Германы XIV Чуулган

Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь

Монгол, Герман улсын харилцаа холбооны нэг чухал платформ болох Монгол-Германы 14 дэх удаагийн чуулганаар ХБНГУ болон Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны талаар хэлэлцэнэ. Чуулганы хүндэт зочноор Тюринген мужийн Ерөнхийлөгч асан хатагтай Кристинэ Лийберкнехт оролцоно илүү…

2016 оны зургаадугаар сар 6

Хурлын эмхэтгэл

АСЕМ 2016 ба Монгол улс

Монгол-Германы Чуулганы ээлжит бага хурал бүрээр бид манай хоёр орны нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан, ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг. 2015 оны бага хурлын явцад бид манай хоёр улсын оршин байгаа Ази, Европ тивийн улс гүрнүүдийг хамарсан өргөн төлөөлөл бүхий АСЕМ-ын асуудлаар санаа бодлоо солилцсон юм. илүү…

2016 оны дөрөвдүгээр сар 8

Үзэл бодлын судалгаа

Сант-Марал Сангийн Политбарометр

Сант-Марал Сан нь 2016 оны 3 дугаар сард ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр жил бүрийн политбарометрийн судалгаагаа гүйцэтгэлээ. Энэ жилийн судалгаа нь нийгмийн тэгш байдал болон үүний хүрээн дэх нийгмийн хүлээн зөвшөөрлийн асуудлыг хөндсөнөөрөө онцлог юм. илүү…

2015 оны аравдугаар сар 7

АЗИ-НОМХОН ДАЛАЙН СОНГУУЛИЙН ГҮҮР 2015

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДР.КЛАУС ШЮЛЕР БОЛОН КАС-ИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“СОНГУУЛИЙН ГҮҮР-2015” Олон Улсын Хурлыг тохиолдуулан ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо намын Холбооны дарга Др. Клаус Шюлер, ХБНГУ-ын Европ болон Олон Улсын Хамтын ажиллагааны хэлтсийн Дэд дарга Франк Прийсс нар Монгол улсад айлчлав. Тус олон улсын арга хэмжээний нэгэн оргил нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцогчдыг хүлээн авч уулзан, Монголын ардчиллын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн үйл явдал байлаа. илүү…

2015 оны есдүгээр сар 17

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛД АМЖИЛТТАЙ БЭЛТГЭХ НЬ

2015.09.13-09.15-ны хооронд Монгол дахь Конрад-Аденауэр-Сан ХБНГУ-ын Тюринген муж улсын Парламентын гишүүн Др. Марио Фоогттай хамтран “2016 оны сонгуульд амжилттай бэлтгэх нь” воркшопыг зохион байгууллаа. илүү…