КАС-ийн Үндэсний Тэтгэлэг

Дараах хэл дээр Deutsch

Конрад-Аденауэр-Сангийн (КАС) эрхэм зорилгуудын нэг нь онцгой мэдлэг чадвартай оюутнуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Онцгой мэдлэг чадвартай, бүтээлч оюутнуудыг дэмжих нь ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй үйл хэрэг гэж бид үздэг.

2015 оноос Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар нь монголын оюутан залууст “Үндэсний Тэтгэлэг” олгож эхэлсэн. Энэхүү тэтгэлгээр дамжуулан бид Монгол Улсад суралцаж буй үндэсний шилдэг оюутнуудад өөрийн хичээл сурлагадаа бүрэн төвлөрч, улс төр болон нийгмийн идэвхээ улам сайжруулах боломжийг олгож байгаа юм.

Үндэсний тэтгэлэгтнүүдэд тавих үндсэн шалгуур үзүүлэлтүүд:

  • Монгол Улсын иргэн
  • 25-аас доош настай
  • Нийгмийн идэвхтэй (улс төр, урлаг соёл, сайн дурын болон бусад салбарт)
  • Монгол Улсад бүртгэлтэй их, дээд сургуулийн оюутан
  • Их, дээд сургуулийн хоёр дахь семистерээ доод тал нь дүүргэсэн
  • 3.0 ба түүнээс дээш голчтой
  • Герман эсвэл англи хэлний мэдлэг сайтай (B1 түвшнээс дээш)
  • КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, үйл ажиллагаанд оролцох хүсэл, сонирхолтой

Тэтгэлэгтэн сонгон шалгаруулах явцдаа бид нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг (тухайлбал улс төр, эрх зүй, эдийн засгийн бодлого, олон улсын харилцаа, удирдлага, түүх, сэтгүүл зүй, философи, шашин судлал зэрэг салбарын) оюутнуудад давуу эрх олгох болно. Техник, хэл судлал болон анагаахын шинжлэх ухааны салбарын оюутнуудад маш онцгой нөхцөлд л тэтгэлэг олгох боломжтой. Докторын зэрэг горилон суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгохгүй болохыг анхаарна уу.

Оюутанд олгох тэтгэлэгт:

  • Сар бүрийн 500.000₮ тэтгэлэг
  • КАС-ийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэгүүд багтана.

Тэтгэлэг дүрэм ёсоор 6 сарын хугацаатай олгогдоно. Сурлага болон оролцооны сайн үзүүлэлт дээр нь үндэслэн тэтгэлгийг дахин нэг удаа 6 сараар сунгах боломжтой.

Та дараах материалуудыг герман эсвэл англи хэл дээр бүрдүүлэн 2018.06.30-ны дотор Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет (Баруун дээд хэсэгт буй зургийн доор байрлуулсан линкээр анкет татаж авна уу)
  • Хүснэгтлэсэн намтар (CV)
  • Тэтгэлэг авах үндэслэлийг тань тодорхойлсон эссэ (1 нүүрт багтаана уу)
  • Их сургуулийн мэргэжлийн багшийн тодорхойлолт
  • Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт (ажил олгогч, холбоо, клубын даргаасаа авна уу)
  • Их сургуульд суралцаж буй талаарх тодорхойлолт
  • Зураг
  • ЕБС-ийн гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт
  • Их сургуулийн хамгийн сүүлийн үеийн дүнгийн хуулбар, орчуулгын хамт
  • Өмнө нь суралцаж төгссөн сургуулийн дипломын хуулбар, орчуулгын хамт (хэрвээ бий бол)

Сонгон шалгаруулалтын хоёр дахь үед бид бүрэн гүйцэд материалаа бүрдүүлэн ирүүлсэн өргөдөл гаргагчдаас шалгарсан нэр дэвшигчдийг 8-р сард ярилцлагад урих болно. Ярилцлагад ирэхтэй холбогдуулан үүссэн зардлыг манай сангаас хариуцахгүй болно.

Хэрхэн шалгаруулалтанд оролцох материалаа илгээх вэ?

Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа нэг PDF файл болгон, Dulguun.Batmunkh@kas.de хаягаар илгээнэ үү.

Тэтгэлэг хариуцсан хөтөлбөрийн менежэр:

Батмөнхийн ДӨЛГӨӨН

Утас: +976 11 319 135/136

Факс: +976 11 319 137

Цахим хаяг: Dulguun.Batmunkh@kas.de

Тэмцээний тэргүүн байрын шагналтан КАС-ийн тэтгэлгээ гардаж авах үеэр

КАС-ийн Үндэсний Тэтгэлэг

Харилцах хүн

Dulguun Batmunkh

Төслийн зохицуулагч

Dulguun Batmunkh
утас. +976 11 31 91 35
Хэлүүд: монгол хэл,‎ Deutsch,‎ English