Германд суралцах тэтгэлэг

Яг одооноос энэхүү тэтгэлэгт өргөдлөө илгээх боломжтой

Дараах хэл дээр Deutsch

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Европын болон Олон улсын хамтын ажиллагааны(EIZ) тэтгэлэгт хөтөлбөр нь ХБНГУ-д мастер болон боловсролын бусад хөтөлбөрт суралцахаар эрмэлзэж буй хүмүүст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.

  • Их сургууль болон мэргэжлийн дээд сургуулийн магистрын хөтөлбөрт 2 жил хүртэл хугацаанд суралцах тэтгэлэгт хөтөлбөр

Доктор болон бакалаврын хөтөлбөрт хамрагдахаар өргөдөл гаргагчдад энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хамаарахгүй болохыг анхаарна уу!

Шалгуур үзүүлэлтүүд

  • Тус тэтгэлэг нь зөвхөн улсын их, дээд сургуульд суралцах магистрын хөтөлбөрийн (M.A.) зардлыг олгоно
  • Тэтгэлэг олгох магадлал илүү мэргэжлийн чиглэлүүд: нийгэм, эдийн засаг, түүхийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй болон тэдгээртэй холбоотой бусад мэргэжлийн чиглэлүүд
  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч нь нийгмийн болон улс төрийн идэвхтэй байх шаардлагатай
  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч нь маш сайн дүнтэй байх шаардлагатай (80 хувь болон түүнээс дээш)
  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч нь 35 хүртэлх настай байна
  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч нь их, дээд сургуульд суралцах түвшний герман эсвэл англи хэл эзэмшсэн байх шаардлагатай. Герман хэлний зохих мэдлэгтэй байх нь давуу тал болно.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нөхцөлд их, дээд сургуультай холбогдох төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, хоол хүнс болон тээврийн зардлыг олгох болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах хүрээнд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет(Баруун дээд хэсэгт буй зургийн доор байрлуулсан линкээр анкет татаж авна уу) 2 хувь цээж зургийн хамт
  • Хүснэгтлэсэн намтар(CV)
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үндэслэлийг тань тодорхойлсон эссэ. Үүнд:
    • Суралцах гэж буй мэргэжлийн чиглэлийн танилцуулга (зорилго, агуулга) болон тухайн мэргэжлийн чиглэлийг сонгох болсон шалтгаан
    • Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч өмнө нь Конрад-Аденауэр-Сангийн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдаж байсан эсэх
    • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, сургуулиа төгссөний дараа эзэмших ажил мэргэжлийн тодорхойлолт
  • Өмнө нь суралцаж төгссөн сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Өмнө нь суралцаж төгссөн сургуулийн 2 багшийн тодорхойлох захидал
  • ХБНГУ-д суралцах сургуульдаа тэнцсэн тухай тодорхойлолт
  • Өөрийн суралцах гэж буй мэргэжлийн чиглэлийн зорилго, агуулга, хөтөлбөр эхлэх болон үргэлжлэх хугацаа болон суралцах зардал, болон талаарх нарийвчилсан мэдээлэл
  • Эрүүл мэндийн тодорхойлолт

Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн бичиг баримтуудаа нэгтгэн dulguun.batmunkh@kas.de хаяг руу дараах хэлбэрээр явуулна:

  1. Цахим захидлын утга: Bewerbung Stipendium_Тэтгэлэг хүсэгч өөрийн нэрийн бичих
  2. Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн бичиг баримтуудаа герман эсвэл англи хэлээр бүрдүүлэх ба PDF файл болгож дараах байдлаар нэрлэнэ: Нэр Овог_тухайн материалын нэр (Жишээ нь: Ariunaa Dorj_CV)

Харилцах хөтөлбөрийн менежэр:

Батмөнхийн ДӨЛГӨӨН

Утас: +976 11 319 135/136

Цахим хаяг: dulguun.batmunkh@kas.de

Тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөр

Харилцах хүн

Dulguun Batmunkh

Төслийн зохицуулагч

Dulguun Batmunkh
утас. +976 11 31 91 35
Хэлүүд: монгол хэл,‎ Deutsch,‎ English