Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой Хөгжлийн Зорилтууд

Тулгарч буй бэрхшээлүүд ба хэтийн чиг хандлага

Конрад-Аденауэр-Сан болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төв Монголын компаниудын нийгмийн хариуцлагын (КНХ) өнөөгийн түвшин мөн “Tогтвортой Хөгжлийн Зорилтуудад” манай улсын компаниуд ямар оролцоотой байж болохыг тодорхойлох зорилготой "КНХ ба Тогтвортой Хөгжлийн Зорилтууд" судалгааны ажлыг хамтран хэрэгжүүллээ. Судалгаанд нийт 49 компани, 5 бизнесийн холбоо, 5 ТББ хамрагдаж, тэд КНХ болон “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ыг юу гэж үзэж, ойлгодгийг гаргаж ирэх явдал байсан. Та доорх ажлаас судалгааны үр дүнтэй танилцахаас гадна олон улсад КНХ-ыг хэрхэн үздэг талаар мэдээлэл авах боломжтой.

Нийтлэгдсэн

Mongolia, 2017 оны наймдугаар сар 17

CSR
CSR