Asset-Herausgeber

Fachkonferenz

Эдийн засгийн аюулгүй байдлын орчин

2011 оноос Конрад-Аденауэрын Сан Аюулгүй байдал, гадаад бодлогын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн Газрын шинээр баталсан Аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан „Гуравдагч хөршийн бодлого“-ыг дэмжин ажиллаж байна.

Asset-Herausgeber

Details

Улс төрчид, салбарын мэргэжилтнүүд оролцсон энэхүү бага хурлыг Конрад-Аденауэрын Сан нь УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хороотой хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. “Эдийн засгийн аюулгүй байдал” хэмээх сэдэв нь Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан 6 бүрэлдэхүүн хэсгийн нэг билээ.

Бага хурал дээр “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны онол, арга зүйн асуудлууд”, “Төсөв, санхүүгийн аюулгүй байдал”, “Үндэсний аюулгүй байдал ба дундаж давхрага”, “Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг шийдвэрлэх арга замууд”, “Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого” ба “Гадаад худалдааны бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” зэрэг сэдвүүдээр Эрдэс Баялаг, эрчим хүний сайд Д. Зоригт, Сангийн Яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Баттөр, Монгол Банкны орлогч захирал Н. Золжаргал болон бусад мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм.

Конрад-Аденауэрын Сангийн Монгол дах Суурин төлөөлөгч Йоханнес Д. Рай хурлын нээлтэн дээр “Улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн тулгуур хүчин зүйл юм.” хэмээн тодотгосон юм.

“Монгол улсын эдийн засаг уул уурхай, ашигт малтмалын салбар дээр суурилсан байх ёсгүй.”, “Төр засаг дундаж давхаргынханыг дэмжих хэрэгтэй байна.”, “Хятад улсаас хараат эдийн засаг, ОХУ-аас шатахууны хэрэгцээний 100% хангадаг хараат байдлыг аажмаар багасгах нь зүйтэй.” мөн “Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь тэнцвэртэй байх шаардлагатай.” зэрэг бодлогын чанартай асуудлууд хурлын үеэр хөндөгдөж байлаа.

Монгол Банкны орлогч захирал Н. Золжаргал инфляци өнөөдөр 17,3%-тай, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ 28% хүртэл хэмжээтэй нэмэгдсэнийг өөрийн илтгэлийн үеэр хэлсэн юм. Тэрээр иймээс дундаж орлоготой өрхүүдийг дэмжих шаардлагатай байгаа гэдгийг тайлбарлаж байлаа. УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хороо дээр тусгагдсан үзэл санаа, асуудлыг багтаасан зөвлөмж захидлыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэх юм.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Улаанбаатар

Kontakt

Johannes D. Rey

Johannes D. Rey (2020) kas

Leiter des Auslandsbüros Kasachstan

johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
Konferenz buyan
Konferenz Buyan
Konferenz buyan

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei