Asset-Herausgeber

Fachkonferenz

Герман, Монголын харилцаа - Өнөөгийн байдал ба хэтийн төлөв

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээ зохион байгууллагдлаа.

Asset-Herausgeber

Details

Энэхүү бага хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэдэх Монгол Судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал ноён Проф. Др. У. Б. Баркманн, Конрад-Аденауэр Сан, ХБНГУ-ын Элчин сайдын яам болон Монголын Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги Судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж явуулсан юм. Монгол Улсад суугаа ХБНГУлсын Элчин Сайд ноён Др. П. Шаллерээс гадна, Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч П. Очирбат болон улс төр, эдийн засгийн салбар салбарын мэргэжилтнүүд уригдан оролцлоо.

Ноён Проф. Др. У. Б. Баркманн бага хурлыг нээж, Монгол Улсаас ХБНГУлсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт сайд асан ноён Л. Удвал хурлын илтгэлүүдийг удирдан явуулав. Эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж байсан ч хурлын илтгэгч нар Герман Монголын найрсаг сайхан харилцааг онцлон тэмдэглэж байсан юм. Элчин Сайд ноён Др. П. Шаллер,“Герман Улс улс төрийн салбар дах дэмжлэг, хамтын ажиллагаанд тэргүүлэх байдалд байгаа ч, “эдийн засгийн салбар дах сулхан хөгжсөн хамтын ажиллагаанаас үүдэн хоёр улсын харилцаанд ор нэр төдий хийдүүлсэн, зогсонги байдал үүсэх аюул бий”” хэмээн ярьлаа. Тэгэхдээ бусад салбаруудад ч хоёр улсын харилцаа сайн байгааг харж болохоор байгаа юм. Жишээ татан дурдвал, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны ахлах ажилтан Ч. Шинэбаярын ярьсанчлан, Герман-монголын хамтарсан их сургууль байгуулахаар төлөвлөгдөж байгаа билээ.

StratByrd Consulting компанийн гүйцэтгэх захирал, Улс төр-Цэргийн нийгэмлэгийн тэргүүн ноён Ральф Тийле, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршалл Төвийн Проф. Др. С. Б. Гарайс нар Герман-Монгол Улс хоорондын цэргийн байгууллагын түншлэлийн сайн харилцааг онцлон хэлж байлаа. Монгол цэргүүд Германд тогтмол мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг бөгөөд, Афганистанд герман цэргүүдийн хамтаар энхийг сахиулах үйлст хувь нэмрээ оруулж байгаа юм.

Хурлын үеэрх өөр нэгэн чухал сэдэв “Гуравдагч хөршийн бодлого” байв. Энэ нь нэг талаас Монгол Улсын газарзүй, бүс нутгийн болон түүхийн туршлага, нөгөө талаас ардчиллын үнэт зүйлс ба сонирхлын зохицол, зохилдлогооноос улбаатай хэмээн Улс төр-Цэргийн нийгэмлэгийн тэргүүн ноён Ральф Тийле ярьлаа. Герман Улсыг чиглэсэн Монголын улс төрийн бодлогын чиг баримжаа нь Монгол Улсад улс төрийн аюулгүй байдалд томоохон боломжийг өгч байгаа аж. Ноён Йоханнес Д. Рай Конрад-Аденауэр Сангийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, намуудтай ажиллахад, тэр тусмаа Ардчилсан намтай, болон улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжихэд хамтын ажиллагааны гол цэг оршдог. 2012 оны 6 дугаар сард болсон УИХ-ын сонгууль маш амжилттай болж өнгөрсөн юм. Өмнөх УИХ дах 76 гишүүнээс ердөө гурав нь эмэгтэй гишүүн байсан нь 11 болтлоо өсчээ. Үүнээс 6 гишүүнийг КАС шууд дэмжин ажилласан буюу ажилладаг юм.

Ийнхүү хурлын илтгэлүүд Элчин Сайд ноён Др. П. Шаллерын Монгол Улс дах Ардчиллын хөгжлийг үнэлэн сайшаасан товч дүгнэлтээр өндөрлөв. Монгол Улс Төв Азийн хөрш орнуудтай харьцуулбал Хүйтэн Дайны дараагаар гайхалтай ахиц, дэвшлийг үзүүлсэн аж.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Ulaanbaatar

Referenten

  • М. Батчимэг (УИХ-ын гишүүн)
    • Проф. Др. Ж. Бемманн (Боннын Их Сургууль)
    • Л. Бергмайер (ГЭСА)
    • Др. Д. Ганбат (ССХ)
    • Проф. Др. С. Б. Гарайс (МС)
    • Шинжлэх ухааны доктор Ю. Харбих
    • Ч. Шинэбаяр (БШУЯам)
    • Р. Тийле (CEO StratByrd Consulting
  • УЦН)
    Kontakt

    Johannes D. Rey

    Johannes D. Rey (2020) kas

    Leiter des Auslandsbüros Kasachstan

    johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
    Элчин сайд Др. П. Шаллер, М. Батчимэг (УИХ-ын гишүүн), Проф. Др. У. Б. Баркманн Габи
    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат (баруун гар талаас) Габи
    Йоханнес Д. Рай (КАС), Ральф Тийле (StratByrd Consulting компани гүйцэтгэх захирал; Улс төр-Цэргийн нийгэмлэг) Проф. Др. С. Б. Гарайс (MC) Габи
    Konferenz 9. Mai 2013 Mareike Guensche
    Шинжлэх Ухааны Др. Ю. Харбих (Ханнс Зайделийн Сан), Элчин сайд асан Л. Удвал, Проф. Др. Ж. Бемманн (Боннын их сургууль) Габи

    Asset-Herausgeber

    Asset-Herausgeber

    Bereitgestellt von

    Auslandsbüro Mongolei