Asset-Herausgeber

Vortrag

ИРГЭНИЙ ОРОЛЦОО-УЛСЫН ХӨГЖИЛ сэдэвт өгүүлэл, эссэ бичлэгийн үндэсний III уралдаан

Монголын Нутгийн Удирдлагын Холбоо болон Конрад-Аденауэр-Сангаас санаачилж жил бүр уламжлал болгон зохион явуулдаг өгүүлэл, эссэ бичлэгийн үндэсний уралдааны ээлжит тов зарлагдаж байна.

Asset-Herausgeber

Details

Иргэн бүр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагддаг. Таны оршин суугаа орон нутагт өдөр тутам тохиолддог ямар бэрхшээлтэй зүйлүүд байна, мөн таны амьдарч буй газар нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэж, юуг хэрхэн сайжруулж засмаар байна. Энэ бүгдэд иргэн таны дуу хоолой дутагдаж байгаа юм биш биз? Бид Ардчилсан нийгэмд амьдарч байна гэх хэдий боловч ардчилалын гол амин судас иргэн таны оролцоонд тулгуурлаж ардчилсан нийгэм хөгждөг бас оршин тогтнодогийг Та нэгэнтээ ухамсарлаж байсан уу? Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хамтдаа бүтээхэд иргэн таны оролцоо хамгийн чухал нь юм. Таныг манай “Иргэний оролцоо-Улсын хөгжил” сэдэвт өгүүлэл, эссэ бичлэгийн үндэсний уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.

Уралдааны хоёр зорилтот бүлгийн дунд зохиогдоно.

Зорилтот бүлэг I:

“ИТХ-ын хяналтын чиг үүргийг, хэрэгжүүлэх ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны өгүүлэл бичих уралдааныг эрдэмтэн судлаач, магистрийн сургалтанд суралцаж байгаа оюутан, энэ чиглэлээр сонгууль хүлээж алба хашиж буй хүмүүсийн дунд зарлаж байна. Уралдааны материалыг 2016 оны 02-р сарын 16 -наас 03-р сарын 31-ний хооронд хүлээн авна.

Зорилтот бүлэг II:

“Иргэний оролцоо-Улсын хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд нээлттэй зарлаж байна. (Жич: Уралдаанд төгсөх ангийн оюутан оролцохгүй.)

Уралдаанд оролцох хүсэлтэй оюутнууд 2016 оны 2 дугаар сарын 16-наас 3-р сарын 05-ныг хүртэл ИРГЭНИЙ ОРОЛЦОО-УЛСЫН ХӨГЖИЛ нэртэй facebook группт нэгдэж уралдаанд бүртгүүлнэ.

Бүртгүүлсэн оюутнууд 3-сарын 12-ны өдөр "Орон нутгийн хууль эрх зүйн үндэс зарчим, онол арга зүй" болон бусад холбогдох сэдвээр нэг өдрийн хөтөлбөрт хамрагдана. Уралдаанд ирүүлэх материалыг 03-р сарын 13-31-ний хооронд хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг "Удирдамж" хэсгээс татаж авна уу.

Уралдааныг хариуцсан:

Сэнгээгийн Ганзаяа

Мөнхбатын Сайнбилэг

Утас: 319135 (25), 315636

Цахим хаяг: zaya.sengee@kas.de, mala.sainbileg@gmail.com

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Улаанбаатар

Kontakt

Ganzaya Sengee

Ganzaya Sengee bild

Projektmanagerin

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37
"НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл эссэ бичлэгийн үндэсний уралдааны эрдэмтэн судлаачдын төрөлд тэргүүн байр эзлэгчид 2015 он Ganzaya Sengee
"НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл эссэ бичлэгийн үндэсний уралдаан 2015 он Ganzaya Sengee

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei