Asset-Herausgeber

Forum

Монгол-Германы Чуулганы Х. Бага хурал

Монгол улс эрс өөрчлөлтийн гараан дээр - дэлхий дахины түүхий эдийн өрсөлдөөний талбарт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Герман Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд бид МГЧуулганы Х. Бага хурлыг 03 сарын 28 нд Берлин хотноо зохион байгуулахаар болсон юм.

Asset-Herausgeber

Details

Монгол улс нь газар нутгийнхаа зөвхөн гуравны нэгийг судалсан, эрдэс баялгийн ихэнх хэсэг нь огт хөндөгдөөгүй хэдий ч дэлхийд түүхий эдийн баялгийн нөөцөөрөө тэргүүлэх эхний 10 орны тоонд орж байгаа билээ. Германы эдийн засаг нь зөвхөн эрчим хүчний түүхий эдээс (нефть, байгалийн хий, нүүрс) хамааралтай бус харин металлын эрдсийн импортоос ихээхэн хамаааралтай юм. Монгол улсаас Герман руу гаргаж буй түүхий эд нь одоогоор маш бага хэмжээнд байна. Монголчуудын уул уурхайн салбараас олохоор хүсч буй асар их орлого нь Германы компаниудад сонирхолтой болж байгаагийн зэрэгцээ энэ зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлж байгаа билээ. Монголын талаас Германы технологи болон хөрөнгө оруулалтыг ихээхэн сонирхож буйгаа байнга илэрхийлж ирсээр байна. Холбооны Засгийн Газар нь өөрийн Түүхий Эдийн шинэ стратеги болон 2011 оны 10-р сард Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт Монгол-Германы Засгийн Газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг үндэслэн Германы компаниудын оролцоотойгоор Монголын эрдэс баялгийн салбарыг дэмжих, тогтвортой хөгжүүлэх мөн Германы эрдэс баялгийн хангамжийг сайжруулахаар шинэ санал санаачлагуудыг гарган эхлэлийг тавихаар ажиллаж байна. Энэ асуудлаар улс төр, эдийн засгийн мэргэжилтэнгүүд харилцан санал бодлоо энэ Бага хурлаар солилцох юм.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Akademie der Konrad-Adenauer-Stiftung e. V.
Tiergartenstr. 35,
10785 Berlin
Deutschland

Anfahrt

Referenten

  • П.Очирбат-Ерөнхийлөгч асан
    • МГЧуулганы Ерөнхийлөгч
      • Элизабет Йэгле-Европын Парламент дах ХАХ/ХНХ намын орлогч дарга
        • Др.Михаэл Фукс-Бундэстагийн гишүүн
          • ХАХ/ХНХ намын бүлгийн дэд дарга
            • Л. Удвал-Элчин сайд асан зэрэг илтгэгчид оролцоно.
              Kontakt

              Oliver Beckmann

              Kontakt

              Johannes D. Rey

              Johannes D. Rey (2020) kas

              Leiter des Auslandsbüros Kasachstan

              johannes.rey@kas.de +7 7172 92 50 31

              Asset-Herausgeber

              Asset-Herausgeber

              Bereitgestellt von

              Auslandsbüro Mongolei