Asset Publisher

Einzeltitel

"АСЕМ 2016 ба Монгол улс"

Монгол-Германы XIII Чуулганы хурлын эмхэтгэл

Монгол-Германы Чуулганы ээлжит бага хурал бүрээр бид манай хоёр орны нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан, ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг. 2015 оны бага хурлын явцад бид манай хоёр улсын оршин байгаа Ази, Европ тивийн улс гүрнүүдийг хамарсан өргөн төлөөлөл бүхий АСЕМ-ын асуудлаар санаа бодлоо солилцсон юм.

Asset Publisher

Монгол-Германы Чуулганы ээлжит бага хурал бүрээр бид манай хоёр орны нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан, ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг. Цаашлаад бид манай орны улс төр, нийгэм эдийн засаг, ирээдүйн хөгжлийн төлөвтэй холбоотой асуудлуудаас эхлээд олон улсын аюулгүй байдал, гадаад бодлогын хийгээд хоёр талын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг авч хэлэлцэн санал бодлоо илэн далангүй солилцож, улмаар дуу хоолойгоо Монгол, Германы нийгэм, олон нийт төдийгүй төр засгийн удирдлагын анхаарал сонорт хүргэсээр ирсэн сайхан уламжлалтай.

2015 оны бага хурлын явцад бид манай хоёр улсын оршин байгаа Ази, Европ тивийн улс гүрнүүдийг хамарсан өргөн төлөөлөл бүхий АСЕМ-ын асуудлаар санаа бодлоо солилцсон юм. Учир нь Монгол улс ирэх 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн аваад бэлтгэл ажлыг нь хангаж байгаа билээ.

ХУРЛЫН ЭМХЭТГЭЛИЙН АГУУЛГА

1. ӨМНӨХ ҮГ

Пунсалмаагийн Очирбат - Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол-Германы Чуулганы Тэргүүн

2. АСЕМ-ЫН ТҮҮХ БА ИРЭЭДҮЙ

Марк Хауптманн – ХБНГУ-ын Бундестагийн гишүүн бөгөөд Эдийн засаг, эрчим хүчний хорооны гишүүн

3. АСЕМ - МОНГОЛ ТАЛЫН БАЙР СУУРЬ

Лувсанвандангийн Болд – МУ-ын УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлгийн дарга

4. АСЕМ - ГЕРМАН ТАЛЫН БАЙР СУУРЬ

Манфред Грунд – ХБНГУ-ын Бундестагийн гишүүн бөгөөд Бундестаг дахь ХАХ/ХСХНамын бүлгийн дарга

5. АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Др. Доржраагийн Мөнхтөр – Монгол улсын Стратеги Судлалын Хүрээлэнгийн Европ, Хойд Америк судлалын төвийн эрхлэгч

6. АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ

Лувсанцэрэнгийн Оргил - Элчин сайд бөгөөд АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны Ахлах албан тушаалтан

эзлэх хувь

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

мэдээлэл захиалга

хэвлэлийн газар

Konrad-Adenauer-Stiftung e.V.

erscheinungsort

Mongolei Mongolei