Asset Publisher

Einzeltitel

ҮР НӨЛӨӨ БҮХИЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

БОДЛОГЫН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖ

"Монгол Улсын орон нутгийн бодлогын зөвлөмж" төсөл нь төрийн болон нутгийн удирдлагын бодлогын судалгааны институт, хараат бус, бие даасан судалгааны байгууллагуудын судлаач, шинжээчдээс бүрдэх төрийн байгуулалт, засаглалын хэлбэр болон нутгийн удирдлагын чиглэлээрх мэргэжлийн зөвлөх баг юм. 2017 оноос эхлүүлж буй уг судалгааны ажилд бид суурь мэдээлэл болон баримт бичгийн судалгаанд анхааран "Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо" сэдвээр судлаачдын баг ажиллаж бодлогын судалгаа, зөвлөмжийг боловсрууллаа.

Asset Publisher

Толилуулан буй судалгаа болон зөвлөмж нь мэргэжилтнүүдийн өмнө нь гүйцэтгэсэн судалгааны үр дүн, энэхүү экспертийн судалгааг хэрэгжүүлэх үеийн хэлэлцүүлгүүдийн агуулгад үндэслэсэн бөгөөд дараах үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа болно. Үүнд:

  • Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх арга зам: Туршлага, сургамж, шийдэл
  • Төв, орон нутгийн харилцаа, чиг үүргийн зохистой хуваарилалт
  • Монголын Улсын нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалт
  • Нутгийн удирдлага дахь сонгууль, томилгоо, эрх мэдлийн хуваарилалт, үүрэг хариуцлагын тогтолцоо
  • Орон нутаг дахь төрийн санхүүгийн хяналт
Энэхүү бодлогын судалгаа нь нэгдүгээрт, КАС-ийн Суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж, нөхцөлийг нь бүрдүүлсэн нутгийн удирдлагын асуудлаар дагнан мэргэшсэн бөгөөд энэ чиглэлэээр судалгаа, шинжилгээний ажлын туршлага бүхий судлаач, шинжээчдийн удаа дараагийн уулзалт хэлэлцүүлэгийн үр дүн, хоёрдугаарт орон нутгийн оновчтой бөгөөд үр нөлөө бүхий удирдлагын тогтолцооны талаарх судалгаа, шинжилгээний эрэлт ихтэй байгаа үед хэрэгжсэн, гуравдугаарт, тус улсад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон ургальч үзэл уралдуулсан идэвхтэй хэлэлцүүлэгтэй давхцан хийгдсэнээрээ онцлог юм. Энэхүү товхимолд багтсан өгүүлэл зөвлөмж нь зөвхөн Монголын судлаач, шинжээчдийн бие даан гүйцэтгэсэн, тэдний судалгааны туршлага, өмнө хуримтлуулсан мэдлэг, тухайн судлаачийн үзэл бодол итгэл үнэмшилд суурилсан болохыг мөнхүү онцолж байна.

Судалгааны санал, зөвлөмж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад зарим хуулиар зохицуулдаг харилцааг хөндөж байгаа бөгөөд Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог үр нөлөө бүхий болгон улам хөгжүүлэхэд уг бодлогын судалгааны ажил тодорхой тус дэм, түлхэц болгоход чиглэгдлээ.

эзлэх хувь

Asset Publisher

Йонас Урбах, КАС болон МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн санаачлан зохон байгуулж буй Орон нутгийн бодлогын зөвлөлийн эрдэмтэн судлаач нар Ganzaya Sengee
ОРОН НУТГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЗӨВЛӨМЖИЙГ ЗГХЭГ-Т АЛБАН ЁСООР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

comment-portlet

Asset Publisher

мэдээлэл захиалга

хэвлэлийн газар

Konrad-Adenauer-Stiftung e.V.