Einzeltitel

ХБНГУ-ын улс төрийн намын тухай хууль

Монгол хэл рүү орчууллаа

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан Германы улс төрийн намын тухай хуулийг түнш байгууллагынхаа эрдэмтэн судлаач, олон нийтэд зориулж монгол хэл рүү орчууллаа. Орчуулгыг pdf файлаар татаж аваарай.

Улс төрийн намууд ардчилалд чухал үүрэг гүйцэтгэдэг: Тэд ардчилсан үйл явцад олон чиг үүргийг хэрэгжүүлж, улмаар системийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулдаг. Тэгвэл Германд улс төрийн намыг хууль эрх зүйн хувьд хэрхэн зохицуулсан байдаг вэ? Тэд ямар эрх, үүрэгтэй байдаг вэ? Намын санхүүжилтэд төр ямар үүрэгтэй оролцдог вэ?

 

Эдгээр болон бусад асуултад Германд улс төрийн намын тухай хууль хариулт өгдөг. Үүнээс гадна энэхүү хуульд намтай холбоотой олон эрх зүйн зохицуулалтыг тусгасан байдаг. ХБНГУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн зохицуулалтыг монгол хэл рүү орчуулснаар Монголын улс төрийн намын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход түлхэц болно гэж найдаж байна.

эзлэх хувь

холбоо барих хүн

Йоханн Фурманн

Johann C

Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч

Johann.Fuhrmann@kas.de +976 11 31 91 35