Einzeltitel

Нээлттэй улс төр сэтгүүл

нь Ганзаяа Сэнгээ

Иргэний улс төрийн боловсролд зориулав

Конрад-Аденауэр-Сангаас иргэдийн улс төрийн боловсролд зориулан эрхлэн гаргадаг "Нээлттэй улс төр" сэтгүүлийн ээлжит дугаар бэлэн боллоо.

Энэ удаагийн дугаар нь КАС-аас судлаачид болон оюутан, залуусын дунд өгүүлэл, нийтлэлийн уралдаан зарлаж, оролцогчдоос ирүүлсэн өгүүллийг эмхэтгэн толилуулж байгаагаараа онцлог юм. Өгүүллийн шалгаруулалтыг эрдэмтэн багш нараас бүрдсэн баг оноолтын системийн дагуу шалгаруулан дүгнэснийг танилцуулья.

Судлаачдын нийтлэлийн шалгаруулалтын дүн:

Нэгдүгээр байр: “Монгол Улсад царай таних камер шаардлагатай юу?”, Судлаач Л.Галбаатар

Хоёрдугаар байр: “Хиймэл оюун ухааны улс төрд үзүүлэх нөлөө”, Судлаач Г.Золзаяа

Гуравдугаар байр: “Улс төрийн намын төлөвшлийн асуудал” (намын гишүүний татварын жишээн дээр) Судлаач доктор Б.Эрдэнэдалай

Оюутнуудын нийтлэлийн шалгаруулалтын дүн:

Нэгдүгээр байр: “Иргэдийн оролцоо-Байгаль хамгаалал: Эрх цагаан ишиг" Б.Намуун, МУИС-ийн ШУС-ийн сэтгүүл зүйн 3 дугаар түвшин

Хоёрдугаар байр: “Иргэдийн оролцоо: Байгаль хамгаалал” Б.Уранчимэг, МУИС-ийн ОУХНУС-ийн 4 дүгээр түвшин

Гуравдугаар байр: “Иргэдийн оролцоо: Байгаль орчин” Т.Батзориг, МУИС-ийн ОУХНУС-ийн 4 дүгээр түвшин

Уралдааны эхний байранд шалгарсан судлаачид, оюутан залуустаа баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд нийтлэлээ ирүүлсэн нийт оролцогчддоо гүн талархал илэрхийлье.

Та бүхэн манай сэтгүүлийг байнга уншиж, ардчиллын үнэт зүйлс, үндсэн зарчим, 21-р зууны ардчиллын онцлогийн тухай мэдлэгээ чамбайруулахын зэрэгцээ өөрийн оронд болон дэлхий дахины ардчиллын үйл явц, саад бэрхшээл, гэтлэн давах арга замын талаар хэлэлцүүлэг ярилцлага өрнүүлэхэд идэвхитэй оролцож сэтгүүлийн дотны нөхөр байна гэдэгт гүнээ итгэж байна.

 

эзлэх хувь

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Zaya.Sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37