НОГООН ХӨГЖИЛ
2014 онд Монгол улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн суурь баримт бичиг болох Ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аас баталлаа. Ногоон хөгжлийн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгал орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад оршиж байна.