Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ”

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЬЕ

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран “Нутгийн удирдлагын эрх зүйн шинэчлэл” сэдэвт сургалт хэлэлцүүлгийн хоёрдах шатны ажлыг 2015 оны VI сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион явууллаа.

Asset Publisher

Сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулахын тулд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн чиглэлээр хамтран 2010, 2012, 2013, 2014 онуудад хийсэн хурал зөвлөгөөн, онол практикийн бага хурлууд дээр гарсан санал, мөн УИХ, Засгийн газарт удаа дараа уламжилж байсан саналууд, орон нутгийн шат шатны байгууллагаас ирсэн саналыг нэгтгэн, хуулийн шинэчилсэн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллав. Монголын нутгийн удирдлагын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ц. Баасанжаваар ахалсан ажлын хэсэг энэхүү хуралд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн төслийг шинээр боловсруулав.



Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, МНУХ-ны Тэргүүн Су. Батболд нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бидний олон жил ярилцаж хэлэлцсэн ажлын үр дүнг нэгтгэн хэлэлцэх гэж байна. Орон нутгийнханы өдөр тутам байнга харж, мөрдөж хэлэлцүүлдэг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулинд шинэчлэл, өөрчлөлт хийх олон жилийн санал хүсэлт, мөрөөдлийг биелүүлэхэд Та нөхдийн чармайлт, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэг ихээхэн ач холбогдол өглөө. Герман нөхдийнхөө удаа дараагийн дэмжлэг, туслалцааны үр дүнг ажил хэрэг болгож “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Төрийн албаны тухай” хуулиудад холбогдох саналаа нэгтгэн УИХ, Засгийн газартаа уламжлан хэлэлцүүлж батлуулах нь МНУХ, Та бидний хамгийн чухал зорилт болно” гэлээ.



Сургалт хэлэлцүүлгийн эхэнд “Хууль эрх зүйн хүрээнд яагаад өөрчлөлт, шинэчлэл хийх болов” сэдвээр холбооны Дэд Тэргүүн Г. Маналжав ярьж энэхүү сургалт хэлэлцүүлгийн зорилтыг тодорхойлов. Дараа нь ажлын хэсгийн ахлагч Ц.Баасанжав, ажлын хэсгийн гишүүн О.Тунгалаг нар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг танилцуулж зүйл заалт бүрээр тайлбарлаж хэлэлцүүлэв.



Төслийн заалт тус бүрийг дахин ярилцаад, хянан боловсруулж УИХ-ын гишүүн Н. Батцэрэг, Су. Батболд нар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 зүйлийн 60 гаруй заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож хуулийн бие даасан төсөл болгохоор шийдвэрлэв. Мөн Монгол улсын Үндсэн хууль, сонгуулийн тухай хуулиудад саналаа өгөхөөр хэлэлцэж тохиров.



Энэхүү төсөл хөтөлбөрийг санаачлан ажил хэрэг болгож буй Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дэд тэргүүн Г. Маналжав, тус төслийг хариуцан ажиллаж буй М. Сайнбилэг мөн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц. Баасанжав, гишүүн О. Тунгалаг, Б. Оюунбат нарт талархал илэрхийлье.

эзлэх хувь

Asset Publisher

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ”\r\nСЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ С. Ганзаяа

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага, мөн түүний сургалтын төвүүд ба гадаад офисууд нь төрөл бүрийн сэдвээр жил бүр хэдэн мянган Арга хэмжээ зохион байгуулан явуулдаг. Сонгон авсан бага хурлууд, үйл явдлууд ба симпозиумуудын тухай бид цаг алдалгүй www.kas.de хуудсанд мэдээлнэ.

Агуулгын товч тоймын хажуугаар та бүхэн энд бас зураг, илтгэлүүдийн гар бичмэл, видео ба аудио бичлэг гэх мэт нэмэлт материалуудыг олох болно.

Asset Publisher