Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЧУУЛГАН 2016

“Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулган Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран энэ чуулганыг энэ XII сарын 06-ны өдөр зохион байгуулж хийлээ.

Asset Publisher

Уг чуулганы ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Н. Энхболд, УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн, бусад ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцлоо. Чуулганы гурван үндсэн илтгэлийг “Засгийн газраас Төвлөрлийг сааруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний чиг хандлага” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У. Бямбасүрэн илтгэсэн бол удаахь илтгэлийг “Төвлөрлийг сааруулах нь өөрөө удирдах ёсны хөгжлийн үндэс” сэдвээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүн С. Батболд илтгэж харин ХБНГУ-ын Кийл хотын нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал Профессор Паул Витт “ХБНГУ-ын нутгийн удирдлагын тогтолцоо” сэдэвт илтгэлийг танилцууллаа. Төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа боловч төвлөрөл саарах биш гаарч эхлэв. Аймаг Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хүмүүс эрдэмтэн судлаачдын төлөөлөл уг асуудлыг тал бүрээс нь ярилцлаа. Орон нутаг биеэ даагаад хийж болох, шийдвэрлэж чадах олон чиг үүрэг гүйцэтгэх засаглалын түвшинд төвлөрөөд байна. Нийтийн үйлчилгээ хүртэх ёстой иргэдээ харъяалсан нутгийн удирдлагынханы шат шатны байгууллагууд хариуцаад хийгээд ирсэн боловсрол, соёл эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгал, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө, хүний нөөц, яам агентлагуудад төвлөрч байгаагаас орон нутгийхан дээш нь уламжлах, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай болжээ. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүрэг баг хорооны түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулахад саад болж байгааг чуулганд оролцогсод хууль зүйн үүднээс нь жишээ баримт татан хэлэлцлээ.


Чуулганаар “Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны хөгжлийн чухал нөхцөл болох нь”, “Төвлөрлийг сааруулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо”, “Орон нутгийн төсөв, өмч” гэсэн гурван сэдвээр тусгайлан хэлэлцүүлэг хийлээ. Чуулганаас төвлөрлийг сааруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлэх асуудал болон, Орон нутгийн удирдлагын хариуцлага, чадварыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа.

Энэ чуулганд оролцогсод төвлөрөл хүчтэй болсоноор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн биеэ даасан бүтээлч ажил, санал санаачлагыг боогдуулах, хөгжлийг саатуулах нэг нөхцөл болох тул энэ чиглэлээр дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэв.

эзлэх хувь

Asset Publisher

“Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулган 2016 S. Ganzaya

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага, мөн түүний сургалтын төвүүд ба гадаад офисууд нь төрөл бүрийн сэдвээр жил бүр хэдэн мянган Арга хэмжээ зохион байгуулан явуулдаг. Сонгон авсан бага хурлууд, үйл явдлууд ба симпозиумуудын тухай бид цаг алдалгүй www.kas.de хуудсанд мэдээлнэ.

Агуулгын товч тоймын хажуугаар та бүхэн энд бас зураг, илтгэлүүдийн гар бичмэл, видео ба аудио бичлэг гэх мэт нэмэлт материалуудыг олох болно.

Asset Publisher