Asset-Herausgeber

Einzeltitel

Агаарын бохирдлын тухай товчхон

Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо

Конрад-Аденауэр-Сан болон Зориг сан хамтран хоёр дахь жилдээ Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улсын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа агаарын бохирдлын талаар товч гарын авлага бэлдсэнийг толилуулж байна. Энэхүү номоос агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг болон агаарын бохирдлыг бууруулахад хувь хүний оролцооны талаар мэдээлэл авах боломжтой юм.

Asset-Herausgeber

АГААРЫН БОХИРДОЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДОЛ ЯАГААД НЭМЭГДСЭН БЭ?

• Өндөр уулсаар хүрээлэгдсэн хонхор газрын онцлог

• Салхи бага, тогтуун, инверсийн үзэгдэл

• Гэрийн болон нам даралтын зуух, автомашин зэрэг утааны нам дор эх үүсвэрүүдээс үүсэх бохирдлоос шалтгаалдаг байна.

ХАМГИЙН АЮУЛТАЙ АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИС

• Нүдэнд үл үзэгдэгч хамгийн аюултай бодис бол PM10 болон PM2.5 юм.

• PM10 буюу Том ширхэглэгт тоосонцор:

- 10 микроноос бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэх ба агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг.

• PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор:

2.5 микроноос бага диаметр бүхий тоосонцор бөгөөд их хэмжээний хорт бодис агуулна. Агаарт удаан хугацаанд оршин тогтнож хол нүүдэллэдэг.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БИДНИЙ ОРОЛЦОО

• Сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулааны хэрэглээгээ хангах боломжийг эрэлхийлэх (Нар, салхины эрчим хүч)

• Эрчим хүчинд холбогдоогүй өрхүүдийг төвийн эрчим хүчинд холбох

• Нам даралтын зуухнуудыг сайжруулах, буулгах, төвийн дулаанд холбох

• Сайжруулсан зуух болон сайжруулсан түлш хэрэглэх

• Зүлэг мод тарьж, ногоон байгууламж байгуулах

• Хийн болон бусад түлш хэрэглэх

Asset-Herausgeber

Luftverschmutzung Luftverschmutzung Ulaanbaatar Mongolei
Luftverschmutzung Luftverschmutzung Ulaanbaatar

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber