Asset Publisher

Einzeltitel

“Монголын ардчилал: Төлөөллийн ардчиллын сорилт ба шууд ардчиллын боломж”

“Монголын ардчилал: Төлөөллийн ардчиллын сорилт ба шууд ардчиллын боломж” хэмээх нэгэн сэдэвт бүтээл нь Монгол Улсын нэгэн зууны хөгжлийн түүхэн дэх ардчилсан үзэл санааны хөгжлийн туршлагыг хамруулан шинжлэхэд зориулагдсан болно.

Asset Publisher

Төлөөллийн ардчилал нь Монгол Улсад төдийгүй бусад орны хувьд ч том сорилт болсоор байгаа билээ. Сонгуулийн ирц буурах,  ардчилсан хууль ёсны байгууллагуудад үл итгэх байдал болон улс төрд ерөнхийдөө дургүйцсэн байдал нь Монголд шууд ардчиллын элементүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа явдал юм.

Энэхүү нэг сэдэвт бүтээл нь Монгол Улсын нэгэн зууны хөгжлийн түүхэн дэх ардчилсан үзэл санааны хөгжлийн туршлагыг хамруулан шинжлэхэд зориулагдсан болно. Чингэхдээ төлөөллийн ардчиллын сорилт бэрхшээлийг гэтлэн давахад шууд ардчиллын боломжийг ашигласан тухай асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Мөн Монголын ардчилалд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай асуудлыг тухайн ард түмний сэтгэлгээ, шашин, соёл, иргэншил, төрт ёсны үндэсний онцлогтой нягт холбож тодорхойлжээ.  

Номын бүрэн эхийг баруун талын цонхноос татаж танилцана уу.

эзлэх хувь

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher