Asset Publisher

Улс Төрийн Боловсролын Академи

Akademie für Politische Bildung - Mongolei
Улс төрийн боловсролын Академи нь (УТБА) 1993 онд үүсгэн байгуулагдсан ба тухайн үед Ерөнхийлөгч З.Элбэгдорж тус Академийн үүсгэн байгуулагчдын нэг юм. УТБА нь 2013 он хүртэл КАС-гийн нэгэн хэсэг болж үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2014 оноос бие даан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Зах зээлийн эдийн засаг, ардчилал, хууль эрх зүйн орчин, чөлөөт сонгууль эдгээрийн үндсэн зарчмын тухай иргэдэд мэдээлэл олгож, улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, семинарын аргах хэмжээг зохион байгуулж ажилладаг. КАС-тай олон жил хамтран ажилласны үндсэн дээр сурагчдад болон насанд хүрэгчдэд улс төрийн боловсрол олгох мөн орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулах асуудлуудад төвлөрөн ажиллаж байна.
вэбсайт руу

Ардчилсан Нам (АН)

Demokratische Partei (DP)
Германы Христийн Ардчилсан Холбоо нам болон Ардчилсан Намын хоорондох ойр дотно холбоо нь КАС-ийн хувьд Монголд Суурин төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан цагаасаа эхлэн Ардчилсан Намтай нягт хамтран ажиллах үндэс болсон юм. Хамтран ажилласан 20 гаруй жилийн хугацаандаа бид олон тооны үндэсний болон олон улсын хэмжээний хурал чуулгануудыг хамтран зохион байгуулж, түүнчлэн ХБНГУ болон КАС-ийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад улс орнуудад зохиогддог улс төрийн туршлага судлах аялалд АН-ын төлөөлөгчдийг урьж оролцуулж байна. Социалист улс төрийн тогтолцооноос ардчилсан улс төрийн тогтолцоонд хэрхэн амжилттай шилжих талаарх асуудал нь бидний хамтын ажиллагааны үндсэн чиглэл болж байна.
вэбсайт руу

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)

Deutsch-Mongolischer Unternehmensverband (DMUV)
Герман–Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь 1995 оноос хойш Германы бизнес эрхлэгчдэд Монголын зах зээлийн орон зайг судлах болон Монголын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлж байна. КАС нь ГМБЭХ-той эдийн засгийн бодлогын хүрээн дэх соёлын нөлөөллийн асуудлыг судлах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн хамтын ажиллагааныхаа хүрээнд бид ГМБЭХ-ны төлөөллийг Монгол-Германы Чуулган зэрэг үйл ажиллагааныхаа хүндэт зочдоор урьж оролцуулдаг билээ.
вэбсайт руу

Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв (ЭЗБӨЧСТ)

Economic Policy and Competitiveness Research Center (ECPRC)
ЭЗБӨЧСТ-ийн гол зорилго нь өнөөгийн даяарчлагдсан эдийн засагт Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай тоо баримтыг бэлтгэн, судалгааны ажлуудыг гүйцэтгэх явдал юм. Тэдний сүүлийн үеийн судалгааны бүтээлүүдэд ардчиллын үл хөндөгдөх эрхэм чанар, боловсролтой иргэд болон тогтвортой эдийн засгийн тухай үзүүлэлтүүд багтжээ. Бид ЭЗБӨЧСТ-тэй 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, үндэсний болон орон нутгийн түвшинд нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцооны талаарх форум, хэлэлцүүлгүүдийг хамтран зохион байгуулаад байна.
вэбсайт руу

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо

Frauenunion der Demokratischen Partei
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь Монгол улсын 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт төлөөлөлтэй улс төрийн идэвхи бүхий эмэгтэйчүүдийн байгууллага юм. Ийнхүү идэвхитэй ажилладаг хэдий ч манай улсад эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах асуудал байсаар байгаа учраас улс төр, эдийн засгийн салбарт шийдвэр гаргах түвшиний эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тус холбоо нь улсын хэмжээнд нийт 98 мянган гишүүнтэй бөгөөд КАС нь 2010 оноос эхлэн эмэгтэй улс төрчдийг дэмжин ажиллаж мөн хурал зөвлөгөөнд урьж оролцуулах хэлбэрээр хамтран ажиллаж байна.
вэбсайт руу

Монгол - Германы Чуулган

Mongolisch-Deutsches Forum
Монгол Германы Чуулган уулзалтаар 1999 оноос эхлэн хоёр орны нэр хүндтэй ач холбогдол бүхий эрдэмтэн судлаач улс төрч нар оролцох болсон билээ. Тус чуулганы гол зорилго бол тухайн цаг үеийн улс төрийн боловсрол, ардчилал болон зах зээлт эдийн засагт улс төрийн сангуудын үзүүлж буй дэмжлэг туслалцаа харилцан туршлага судалж өөр хоорондоо холбоог үүсгэхэд оршино. Ингэхдээ чуулганыг герман болон монголд ээлжлэн зохион байгуулж байна. КАС нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус чуулганыг дэмжиж ирсээр байгаа ба зах зээлт эдийн засаг ардчилал гэсэн сэдэв дор референтуудыг томилж ажиллаж байна.
вэбсайт руу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Präsidialkanzlei der Mongolei
Ерөнхийлөгчийн Тамгын Газар нь Монгол улсын ерөнхийлөгчийн олон нийтийн ажлыг гүйцэтгэдэг хэсэг юм. Үүнд Ерөнхийлөгчийн эрх барьж байх хугацаанд түүний үүрэг хариуцлагыг мэдээллэж олон нийт ард түмний дунд хөндөгдөж байгаа асуудалд санаа тавих зэрэг багтна. 2011 оноос эхлэн Сан болон Тамгын Газар хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна. Орон даяар Иргэдийн оролцоо сэдэв дор боловролыг дэмжсэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллаж байна.
вэбсайт руу

Хэвлэлийн хүрээлэн

Presseinstitut der Mongolei
Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1995 онд Хэвлэлийн Хүрээлэн байгуулагджээ. Конрад-Аденауэр-Сан нь Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран 2017 оноос эхлэн КАС-ийн нэрэмжит мэргэжлийн сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
вэбсайт руу

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)

Regierungskanzlei
ХБНГУ-ын Канцлерын албатай адилтгаж болох Монгол Улсын ЗГХЭГ нь Засгийн Газрын төрийн албаны ажилд дэмжлэг үзүүлэн, зөвлөх болон зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэдэг. Төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх асуудлуудад ЗГХЭГ нь 2007 оноос КАС-ийн чухал түнш байгууллага байсаар ирлээ. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт семинар, бага хурал зохион байгуулагддаг.
вэбсайт руу

Сант Марал Сан

Sant Maral Stiftung
Сант Марал Сан нь хараат бус бие даасан судалгааны байгууллага бөгөөд ард иргэдийн дунд тогтмол санал асуулга явуулж, мэдээллийг нэгтгэж боловсруулдаг. Мэдээллийн бааз суурь нь иргэний нийгмийг чадавхжуулж, улс төр, нийгэм урлаг соёлын хоорондын хамаарлыг ил тод, тунгалаг болгох үүрэгтэй юм. КАС нь Сант Марал Сантай 1995 оноос хойш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа нь иргэдийн улс төрийн боловсрол, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаархи судалгаа, санал асуулга явуулахад чиглэгддэг.
вэбсайт руу

Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо

Verband der politisch Verfolgten
КАС нь 10 гаруй жилийн өмнөөс тус холбоотой коммунизмын цаг үеийн улс төрийн дарангуйлал, хэлмэгдүүлэлтийг таниулах, засаж залруулахад хамтран, дэмжин ажиллаж байна.1993 оноос өмнө улс төрийн хэлмэгдүүлэлт, шашин шүтлэг үндэстэн угсаатны цөөнхийг ялгаварлан гадуурхах нь нэг хүнийг дахин шүтэх тогтолцооны нэгээхэн хэсэг байсан. Мэргэжлийн түвшиний хурал зөвлөлгөөн, ном хэвлэлээр дамжуулан тухайн үеийн болсон үйл явдлыг олонд таниулан, засаж залруулах учиртай юм.
вэбсайт руу

Удирдлагын Академи

Verwaltungsakademie
Удирдлагын Академи нь олон нийтийн болон төрийн албан хаагчдыг мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд чигэлсэн сургалтыг явуулдаг. Мэргэжлийн өндөр ур чадвар мэдлэгтэй албан хаагчид Иргэн төвтэй удирдлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах учиртай юм. 2014 оноос эхлэн КАС нь УА-тай хамтран бага хурал, уулзалтуудыг зохион байгуулж нутгийн удирдлагын бүтэц болон иргэдийн оролцооны тухай шинэ санаа санаачлагыг харилцан солилцон ажиллаж байна.
вэбсайт руу

Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд

Young Women for Change (YWC)
Энэхүү ТББ нь 2010 онд нийгэмд зөрчигдөж байгаа хүний эрх, хүчирхийлэлгүй нийгэм, эрх чөлөө гэсэн зорилгон дор байгуулагдсан. Залуучууд ялангуя эмэгтэйчүүдтэй хамтран ажилладаг. 2015 оноос манай сан хамтран ажиллаж эхэллээ. Хамтын ажиллагааны хүрээнд Залуу эмэгтэйчүүдийн маналайлал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэснээр нийгмийн удирдах түвшний эмэгтэйчүүд өөрсдийн мэдлэг туршлагыг солилцох болон нийгмийн бодлогыг өргөжүүлэх, өөр хороондоо харилцаа холбоо тогтооход ач холбогдол бүхий хөтөлбөр болсон.
вэбсайт руу

Зориг сан

Zorig Stiftung
“Зориг сан - Ардчиллын төлөө” хэмээх уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус сан нь 1998 оны 10 дугаар сард байгуулагдсан. Сайн засаглалыг бэхжүүлэх, залуучууд болон боловсрол, орон нутгийн хөгжил зэрэг нь Зориг сангийн үйл ажиллагааны чиглэл юм. КАС нь тус сантай 2016 оноос хойш хамтран Rural Environmental Fellowship Program-г зохион байгуулан ажиллаж байна.
вэбсайт руу