ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нь 2011 оны 10-р сард Монголд хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү Түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ Гэрээний үндсэн дээр Герман Улсын хувьд газрын ховор элементийг ашиглах боломж бүрдэх бол Монгол Улс орчин үеийн шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг олж авахаар төлөвлөж байгаа билээ.
П. Очирбат, “Германы Ноу-Хау нь Нийгмийн баримжаат Зах зээлийн эдийн засаг, Нутгийн өөрийн удирдлага болон Хууль эрх зүй зэрэг бүхий л салбарт эрэлттэй юм.” хэмээн тодотгосон.
Конрад-Аденауэрын Сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европын болон Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ноён Герхард Ваалерс өөрийн мэндчилгээндээ Форумын ач холбогдлыг “Улс төр, эдийн засаг ба нийгмийн салбар дах тогтмол яриа хэлэлцээ” хэмээн өргөж өглөө. Хэдий Герман, Монгол хоёр улс 6000 километрын зайтай орших ч, тэрээр хоёр улсын хоорондох байнгын харилцаагаар “Монголд сэтгэл татагдсан байдлыг” мэдэрч байгаагаа илэрхийлэв.
Ноён Ваалерс хэлэхдээ, "Монгол Улс өнөөдөр Төв Азид орших улсуудаас “Ардчиллыг хамгийн тогтвортойгоор” хөгжүүлж буй орон болж чадсан нь 1990-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан ноён П. Очирбатын хүчин зүтгэл мөн" хэмээн түүнийг өндрөөр үнэлсэн юм. Конрад-Аденауэрын Сан ч энэхүү хөгжлийг 20-иод жилийн өмнөөс дэмжин ажиллаж ирсэн билээ. Улаанбаатар дах Конрад-Аденауэрын Сангийн Суурин төлөөлөгчийн газрыг хариуцан ажилладаг, ноён Йоханнес Д. Рай Берлинд зохион байгуулагдаж буй энэхүү хурлыг хөтлөн, өөрийн биеэр оролцлоо.
Монгол-Германы Форум нь 1999 онд тухайн үеийн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцогын санаачлагаар байгуулагдсан юм. Жил бүрийн Форумын Бага хурал нь Монгол болон Германд ээлжлэн зохион байгуулагдаж байна. 2011 оны Бага хурал “Нийгмийн баримжаат Зах зээлийн эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж байв.