Asset Publisher

Дан нийтлэл

ХБНГУ-ын улс төр судлаач Йонас Урбах ажлын айлчлал хийлээ.

ХБНГУ-ын улс төр судлаач, Анроде тосгоны захирагч ноён Йонас Урбах Конрад-Аденауэр-Сангийн урилгаар 2017 оны 10-р сарын 21-28 ны хооронд Улаанбаатар хотноо зочиллоо.

Asset Publisher

Хуваалцах

Айлчлалыын эхэнд КАС болон МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн санаачлан зохон байгуулж буй Орон Нутгийн Бодлогын Зөвлөлийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж “ХБНГУ-ын нутгийн удирдлагын систем”-ийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага санал солилцож нээлттэй ярилцсан бол АН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн удирдлагууд болон Ардчилсан Залуучуудын Холбооны орон нутгийн удирдлагуудтай ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж хэлэцүүлэв.

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Конрад-Аденауэр-Сан хамтран Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд уг ЭШБХ-ын хүндэт зочиноор ноён Йонас Урбах уригдан “ХБНГУ-ын парламентэт ёс” сэдвээр илтгэл тавьсан юм.

Ажлын айлчлал хүрээнд ноён Йонас Урбах, КАС-ийн суурин төлөөгч Др. Даниел Шмюкинг болон УТБА-ийн гүйцэтгэх захирал Ж. Адъяасүрэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 15-р хорооны үйл ажиллагаа, тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 109 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.

Asset Publisher

Йонас Урбах, КАС болон МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн санаачлан зохон байгуулж буй Орон нутгийн бодлогын зөвлөлийн эрдэмтэн судлаач нар Ganzaya Sengee
КАС болон МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн санаачлан зохон байгуулж буй Орон нутгийн бодлогын зөвлөлийн мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийж “ХБНГУ-ын нутгийн удирдлагын систем”-ийн талаар илтгэл тавьж, туршлага санал солилцлоо.
"МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ" Эрдэм шинжилгээний бага хурлын хүндэт зочин Йонас Урбах "ХБНГУ-ын парламентэт ёс" сэдвээр илтгэл тавьлаа.
"МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ" Эрдэм шинжилгээний бага хурал, 2017 оны 10- дугаар сарын 24 KAS Mongolei
Ажлын айлчлалын хүрээнд Йонас Урбах Сүхбаатар дүүргийн 15-р хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher