Asset Publisher

Einzeltitel

"Төрийн байгуулал судлал" эрдэм шинжилгээний сэтгүүл #04

нь Ганзаяа Сэнгээ
Конрад-Аденауэр-Сан нь 2018 оноос “Төрийн байгуулал судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг “Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл” - ийн эрдмийн ажиллагааны хүрээнд, олон талын редакцын оролцоотойгоор эрхлэн гаргаж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос Монгол Улсад иргэний нийгэм, ардчиллыг дэмжих ажлын хүрээнд захиргааны болон нийгэм, улс төрийн шинжлэх ухааны туршлагажсан болон залуу эрдэмтэн судлаачдын дунд академик хэлэлцүүлгийг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд үүгээр дамжуулан Монгол Улсад тулгарч буй сорилтыг тодорхойлж, үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх боломж бий болдог билээ. 2018 оноос эрхлэн гаргаж буй энэхүү мэргэжлийн сэтгүүл нь дээрх хэлэлцүүлэг, үзэл бодлоо солилцох нэгэн хэлбэр юм.

Төрийн байгуулал судлал сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг Эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш харилцааны олон талт сэдвүүдийг дэлгэрүүлэн судлаж бичсэн өгүүлэл, нийтлэлийг эмхэтгэн гаргалаа. Монгол Улсад төдийгүй дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүд  эрэгтэйчүүдийн цалингийн зөрүү байсаар байгаа. Түүнчлэн улс төрийн болон эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо илт доогуур байна. Тэгш байдлын талаар хууль тогтоомжинд зааж өгснөөр энэ нь тэгш харилцаа бий болгож байгаа баталгаа биш юм.

Эдгээр сэдвүүдэд цаг заваа зориулж, шийдвэрлэх асуудлыг дэвшүүлэн нийтлэлээ ирүүлсэн нийт судлаачиддаа талархлаа илэрхийлэн уншигчиддаа сэтгүүлийн дөрөв дэх дугаарыг өргөн барьж байна.

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher