Конрад-Аденауэр-Сангийн санаачилгаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Биологийн тэнхимтэй хамтран боловсруулсан "Байгаль орчны сэтгүүл зүй"-н г салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь 2025 оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд тус чиглэлээр нээгдсэн анхны мэргэжлийн хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн зорилго:
Байгаль орчны сэтгүүл зүй нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг глобал хямралуудын үед нийгэм, экологи, улс төрийн огтлолцол дээр оршин тогтнож буй сэтгүүл зүйн бие даасан, стратегийн чухал салбар юм. Байгаль орчны сэтгүүл зүйн хөгжил нь зөвхөн байгаль орчны асуудлыг мэдээлэхэд бус, нийгмийн тогтвортой хөгжил, шийдвэр гаргах үйл явц болон ухамсрын түвшинд системчлэгдсэн өөрчлөлт хийхэд чиглэгддэг.
Хөтөлбөрийн агуулга:
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 35 кредит. Үүнд,
- Байгалийн нөөц баялгийн зохистой менежмент, ногоон эдийн засгийн шилжилт, байгаль орчны эрх зүй болон байгаль орчны бодлогын шинжилгээг мэргэжлийн арга зүйд тулгуурлан олон нийтэд хүргэх;
- Уур амьсгалын өөрчлөлтийн бүс нутгийн нөлөөлөл, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжлэн мэдээлэх;
- Экосистемийн тэнцвэрт байдал, био олон янз байдлын хамгаалал болон хүрээлэн буй орчныг экологийн сэтгүүл зүйг гүнзгийрүүлсэн түвшинд судалж, сурвалжлах.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугцаа: 2 жил
Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:
- Монгол Улсын иргэн;
- Сэтгүүл зүй, байгалийн шинжлэх ухааны бакалавр (Голч дүн 3.0+);
- Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
- Байгаль орчны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх.
Дээрх үзүүлэлтүүдийг хангаж байвал та дараах материалуудыг монгол хэл дээр бүрдүүлэн, дараах холбоос руу нэвтрэн https://form.jotform.com/262161381272351 2026 оны 09 дүгээр сарын 02-ны 23:59 цагаас өмнө өргөдлийн материалаа илгээнэ үү:
Бүрдүүлэх материал:
- Бакалаврын диплом, хавсралтын хуулбар;
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үндэслэлийг тодорхойлсон эссэ;
- Их сургуулийн багшийн тодорхойлолт;
- Нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт;
- Одоо эрхэлж буй ажлын газрын тодорхойлолт.
Ярилцлага:
Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд бүрэн гүйцэд материалаа бүрдүүлэн ирүүлсэн өргөдөл гаргагчдаас шалгарсан нэр дэвшигчдийг Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгчийн газраас ярилцлагад урина.
Хөтөлбөртэй холбоотой асуултыг дараах хаягаар хүлээн авна: Zaya.sengee@kas.de
Хариуцсан хөтөлбөрийн менежер:
С.Ганзаяа
Утас: +976 11 319 135 / 319 136