Цөл цөлждөг үү татаж авах
КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр COP17 бага хурлын ногоон бүсэд “Цөл цөлждөг үү?” сэдэвт интерактив хөтөлбөрийг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд:
- Биологич, КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант Р.Болор “Цөл цөлждөг үү?”,
- Сэтгүүлч, КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант Б.Нарангэрэл, Б.Энхжин нар “Сэтгүүл зүйн нөлөө байгаль хамгаалалд” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол орны говь, цөлийн бүсийн нэн ховор болон ховор амьтдын хамгааллын талаарх мэдээллийг сонирхолтой, олон талт хэлбэрээр олон нийтэд хүргэсэн юм.
Арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нийт магистрант, оюутнууддаа талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн үеэр тавигдсан илтгэлийг байршуулав.