Энэ сарын 2-ын өдөр "Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал" хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ боллоо. Нийгмийн идэвхтэй, өсөн дэвжиж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 2015 оноос эхлэн Конрад-Аденауэр-Сан, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилийн 21 оролцогчид арав гаруй долоо хоногийн туршид хүний эрх, эрхзүйт төр, ардчиллын үндсэн зарчмууд, хүйсийн эрх тэгш байдал болон хувь хүний хөгжил зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл авч сургалт, семинарт хамрагдсан юм.
2015 оноос хойш хөтөлбөрийг 100 гаруй эмэгтэйчүүд төгссөн бөгөөд үүнээс хойш хоорондоо холбоотой байж, бие биенээ дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрт амжилттай оролцсон нийт төгсөгчддөө өндрөөс өндөр амжилт хүсье.