Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбооны Чуулган

Монгол Улсын төлөөлөгчид ХБНГУ-ын Берлин хот болон Шлесвиг-Холлштайн мужид

ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбооны Чуулганд МУ-ын Ардчилсан Залуучуудын Холбооны гурван төлөөлөл оролцлоо. ХБНГУ-д зохиогдсон тус чуулганд оролцогчид орчин үеийн улс төрийн кампанит ажлын арга хэлбэрүүд болон аливаа намын дэргэдэх залуучуудын байгууллага эх намтайгаа хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах боломжтой талаар туршлага солилцов.

Asset Publisher

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас тус чуулганы ерөнхий зохион байгуулагч ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбоотой хамтран чуулганд оролцогч олон улсын төлөөлөгчдөд зориулсан хавсарга хөтөлбөрийг зохион байгуулав. Тус хөтөлбөрт болон ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбооны Чуулганд МУ-ын төлөөлөл болж Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар болон Бодлогын хорооны дарга Х.Номингэрэл нар оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Волфганг Шойбле, ХБНГУ-ын Шлесвиг-Холлштайн мужийн Ерөнхий сайд Даниел Гюнтер нартай хөтөлбөрт оролцогчид уулзаж, улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлсэн төдийгүй, ХБНГУ-ын Кийл хотноо байрлах Холбооны Усан цэргийн баазтай танилцсан байна.

ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбооны энэ жилийн чуулган "Герман улс 2030: Тогтвортой чиглэл ба тодорхой зохицуулалт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба чуулганыг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн бөгөөд тус холбооны тэргүүн Паул Циймиак нээж үг хэлэв. Түүнчлэн чуулганд ХБНГУ-ын Канцлер Др. Ангела Меркел болон ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Енс Шпаан нар оролцож илтгэл сонордуулжээ.

эзлэх хувь

Asset Publisher

ХБНГУ-ын ХАХНамын дэргэдэх Залуучуудын Холбооны чуулганд Монгол Улсаас оролцогчид тус холбооны тэргүүн, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Паул Циймиакийн хамт

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher