Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

Монгол-Германы улс төр, нийгмийн манлайлагч эмэгтэйчүүдийн туршлага солилцоо

Women´s Political Leadership Program 2018

Дэлхий даяарх ардчилсан дэглэмтэй улс орнуудад, тэр дунд Монгол Улсад ч, эмэгтэйчүүд эрх тэгш байдал болон гарааны тэгш боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй илэрхийлж байна.

Asset Publisher

Эмэгтэйчүүд аливаа нийгмийн тэн хагасыг бүрдүүлдэг хэрнээ 21 дүгээр зуунд ч улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон нийгмийн бусад түлхүүр салбарын шийдвэр гаргах түвшинд тэдний тэгш төлөөлөл хангагдаж чадахгүй байгаа хэвээр. Олон зууны турш хадгалагдаж ирсэн эцгийн эрхт ёс давамгайлсан нийгмийн сэтгэлзүй болон үүнтэй холбоотой эрхзүйн орчин нь үүнд нөлөөлж байна. Дэлхий даяарх ардчилсан дэглэмтэй улс орнуудад, тэр дунд Монгол Улсад ч, эмэгтэйчүүд эрх тэгш байдал болон гарааны тэгш боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй илэрхийлж байна.

Конрад-Аденауэр-Сан болон Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-аас дөрөв дэх жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус хөтөлбөрийн оролцогчид болон өмнөх жилүүдийн хөтөлбөрийн төгсөгчдийг хамруулсан "Манлайллын хэлэлцүүлэг" өдөрлөгийг ХБНГУ-ын Заарланд мужаас хүрэлцэн ирсэн зочдын хамт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ХБНГУ-ын Заарланд мужийн ХАХНамын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хатагтай Аняа Вагнер-Шайд болон ХБНГУ-ын Заардланд мужийн Эмэгтэй хуульчдын холбооны тэргүүн, др. Зирин Озьфират нар “Эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайлал”, “Хүйсийн тэгш байдлын тухай хууль, эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус удиртгал илтгэл сонордууллаа. Үүний дараагаар “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн үе, үеийн төгсөгчид болон оролцогчид ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочидтой дээрх сэдвүүдийн хүрээнд санал бодол болон улс орны туршлагаа солилцов. Хүйсийн тэгш байдлын хууль батлан хэрэгжүүлэх боломж болон квот, квориумын асуудлууд хэлэлцүүлэгт оролцогчдын ярианы гол сэдэв байв.

эзлэх хувь

Asset Publisher

холбоо барих хүн

Johann C. Fuhrmann

Johann C

Leiter des Auslandsbüros China - Peking

johann.fuhrmann@kas.de +86 10 6462-2207; 2208 +86 10 6462-2209
"Leadership Dialogue" of the Women's Leadership Program 2018 Mongolia

comment-portlet

Asset Publisher