Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

“ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА”

Ганзаяа Сэнгээ

НУТГИЙН УДИРДЛАГЫН VIII ЧУУЛГАН

VIII дахь Орон нутгийн конгресс нь орон нутгийн төрийн албан хаагчдын удирдан чиглүүлэх чадварыг бэхжүүлэх, төв болон орон нутгийн захиргааны түвшний хамтын ажиллагааг сайжруулах, мөн төрийн шийдвэр гаргах үйл явцын үр ашгийг нэмэгдүүлэхэд зориулагдсан байлаа.

Asset Publisher

Хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Конрад-Аденауэр-Сан хамтран 10 сарын 27-ны өдөр орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын манлайллыг идэвхжүүлэх, төрийн захиргааны төв байгууллагуудтай харилцах хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэх зорилготойгоор Нутгийн Удирдлагын VIII Чуулганыг зохион байгууллаа.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдлаа.

Чуулганыг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нээж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх Засгийн газрын мэдээллийг танилцуулсанаар эхлүүллээ. Энэ удаагийн   чуулганаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Герман-Төв азийн парламентын бүлгийн дарга Тобиас Винклер “Субсидиар ба холбоо хамааралтай байх зарчмуудын зөрчилдөөн дэх орон нутгийн өөрөө удирдах ёс” сэдвээр илтгэл танилцууллаа.

Чуулганд Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар дараах сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хэлэлцүүллээ.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ба орон нутгийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, хуулийн хэрэгжилтэд анхаарах зарим асуудлууд;
  • Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон төрийн албаны шинэчлэл;
  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;
  • “Нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ” сэдэвт судалгааны үр дүн
  • Газар болон ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудал;
  • Төрийн албаны зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, орон нутгийн хамтын ажиллагаа, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах асуудал;
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын тухай;
  • Орон нутаг ба гадаад улсын муж, хотуудын хамтын ажиллагаа, харилцаанд анхаарах асуудал, гадаадад харилцааны нэг цонхны бодлого;
  • Яам, орон нутгийн харилцаа, хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох;

Хамтран ажиллсан ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Asset Publisher

Холбоо барих

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher