Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

АРДЧИЛЛЫН IV ЧУУЛГАН

“Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь”

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академи, Конрад-Аденауэр-Сангийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор цагийн үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чухал сэдвүүдийг тодорхойлон "Ардчиллын чуулган"-ыг Монгол улсын төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын удирдлага, албан хаагчид, их дээд сургууль, судалгааны байгууллагуудын багш, эрдэмтэд, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Asset Publisher

Чуулганы хүрээнд 2015 онд “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт бага хурал, 2016 онд “Монгол Улс сонгуулийн жилд” сэдэвт бага хурал, 2017 онд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт бага хурлыг зохион байгуулсан бол, 2018 оны 9-р сарын 26-ны өдөр “Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулган нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч хийснээрээ онцлог болсон бөгөөд чуулганы зорилго нь оролцогчдынхоо хүрээг өргөжүүлээд зогсохгүй, тэдний сайн дурын оролцоонд түшиглэн ардчилсан засаглал дахь "Төр-Иргэн"-ий хамтын ажиллагааг тойрсон чухал асуудлыг өргөн хүрээнд, үр дүнтэй хэлэлцэхэд чиглэгдсэн юм. Чуулганд ЗГХЭГ, Яам, Агентлагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, Их дээд сургуулийн багш, профессорууд болон мэргэжлийн судлаачид, ТББ-ын төлөөлөл өргөнөөр оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах арга замыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, асуудлын гарцыг тодорхойлоход анхаарч ажиллалаа.

Уг чуулганд ХБНГУ-ын зочин илтгэгч, Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, профессор Паул Витт, “ХБНГУ-ын нутгийн өөрийн удирдлага, цаашдын хандлага”, Заксен муж улсын парламентын гишүүн Йорг Киэзеветтер, “Төрийн үйлилчгээг иргэдэд ойртуулах нь: ХБНГУ-ын орон нутгийн жишээн дээр” сэдвээр тус бүр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Ардчиллын IV-р чуулганыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн нээж, Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Йоханн Фурманн болон Удирдлагын Акедемийн захирал, доктор Н. Болд нар оролцож, нээлтийн үг хэллээ.

Чуулганаар “Төр иргэдэд үйлчилгээ үзүүлэгч бөгөөд иргэдийн оролцоог дэмжигч”, “Ардчилалд иргэдийн оролцоо чухал болох нь: Үр нөлөө бүхий чиг үүргийн хуваарилалт болон нутгийн удирдлагын чадавхийг сайжруулах нь” гэсэн хоёр тусгайлсан сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Эхний панел хэлэлцүүлэгийн зочноор Монгол Улсын БСШУС-ын яамны сайдын зөвлөх, доктор проф., А. Цанжид, ХБНГУ-ын Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, проф., Паул Витт, ЗГХЭГ-ын шинжээч, Д. Мөнх-Эрдэнэ нар уригдан оролцож асуудлыг онол, практикийн түвшинд хэлэлцэв. Хоёр дахь панел хэлэлцүүлэгийн зочноор ХБНГУ-ын Заксен муж улсын парламентын гишүүн Йорг Киэзэветтер, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор дэд проф., Д. Сүнжид, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат зэрэг мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн судлаачид голлох үүрэгтэй оролцож, асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй хэлэлцүүллээ.

“Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд төрийн байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувь судлаач, уг асуудлыг сонирхогч иргэдийн төлөөлөл гэсэн ангилал бүхий 200 орчим зочин оролцохын зэрэгцээ чуулганы сэдэв, ХБНГУ-ын зочин илтгэгч нарын хэлэлцүүлсэн илтгэл, оролцогчдын санал, зөвлөмжийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, академик түвшинд санал солилцож, харилцан туршлага хуваалцсан үр дүнтэй чуулган болж өнгөрлөө.

эзлэх хувь

Asset Publisher

Demokratiekongress 2018

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher