Тус судалгаа нь дараах тодорхой сэдвүүдээр судлаач экспертүүдийн бие даан гүйцэтгэсэн дэд судалгаануудаас бүрдэж байгаа болно. Үүнд:
Нэг. Иргэдийн цахим оролцоо, төрийн цахим үйлчилгээний өнөөгийн төлөв байдал, нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ
Хоёр. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн сүлжээний сувгуудын нөлөөллийн шинжилгээ
Гурав. Цахим засаглалыг хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийн шинжилгээ, цаашдын чиг хандлага
Дөрөв. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг цахим шүүх хуралдаанд хангах нь: Олон улсын туршлага ба Монгол улсын нөхцөл байдал
Энэхүү бодлогын судалгаа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач экспертүүд, түнш байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд уншигч олны хүртээл болж байгаа юм. Гэхдээ судалгаа бүрийн агуулга, үр дүн, зөвлөмж нь үндэсний экспертүүдийн мэдлэг, туршлага, үзэл бодол, итгэл үнэмшилд суурилсан, бие даан хийж гүйцэтгэсэн ажлын илэрхийлэл юм.
Судалгааны төслийн удирдагч Профессор. Ж.Төртогтох, зөвлөхөөр ажилласан Профессор. Я.Төгөлдөр, Проф. С.Мөнхбат, судалгаанд сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач Доктор Г.Туяагэрэл, судлаач Л.Бямбаханд, судлаач Б.Гэрэлсүрэн болон судлаач Л.Галбаатар нартаа гүн талархал илэрхийлье!