Asset Publisher

Дан нийтлэл

Үндсэн хуульт ёсны мөн чанар, ач холбогдол, тулгамдсан зарим асуудал

Ганзаяа Сэнгээ

Эрдэм шинжилгээний судалгаа, бодлогын зөвлөмж

“Монгол Улсын Үндсэн хуулийн зохион байгуулалтын мөн чанар ба ач холбогдол” сэдэвт энэхүү судалгаа нь эрх зүйн дэг журам болон төрийн удирдлагын тулгамдсан асуудлуудыг шинжилсэн болно. Судалгаанд Монголын тэргүүлэгч их дээд сургуулиудын эрдэмтдийн хамтын үр дүн нэгтгэгдэж, бодлогын шинэчлэлд чиглэсэн практик зөвлөмжүүдийг дэвшүүлсэн.

Asset Publisher

Хуваалцах

“Үндсэн хуульт ёсны мөн чанар, ач холбогдол, тулгамдсан зарим асуудал” сэдэвт бодлогын судалгааны агуулга, үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн Уншигч Танаа толилуулж байна. Тус бодлогын судалгаа нь дараах тодорхой сэдвүүдээр судлаач эрдэмтдийн хамтарсан багуудын гүйцэтгэсэн дэд судалгаануудаас бүрдэж байгаа болно. Үүнд:

 

  • Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй болох нь: агаарын бохирдлыг бууруулахад хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ
  • Хотын засаглал, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал
  • Гүйцэтгэх засаглал ба улс төрийн нам
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулийн шүүх хянах нь: хяналтын хүрээг үндсэн  хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага
  • “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” (2025) - ийн шинжилгээ

 

Энэхүү бодлогын судалгаа нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Удирдлагын академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн төлөөлөл болсон багш судлаач нар тухайлбал, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Г.Туяагэрэл, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал доктор, профессор Б.Баясгалан, Эрх зүйн тэнхимийн багш доктор, дэд профессор А.Алтанзул, докторант В.Гомбодорж, судлаач Т.Биндэръяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү, ШУТИС-ийн Менежментийн сургуулийн төрийн удирдлагын докторант Б.Оюунтөгс, мөн тус судалгааны зөвлөх, Удирдлагын академийн профессор Я.Долгоржав, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Х.Сэлэнгэ, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, дэд професоор Д.Ундрах, редактор УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх, доктор, дэд профессор П.Амаржаргал, Монгол Улс дахь Конрад-Аденауэр Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, тус сангийн төслийн менежер С.Ганзаяа нарын хамтран ажилласны үр дүнд ийнхүү уншигч олны хүртээл болж байгаа юм.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher