Asset Publisher

КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ

Asset Publisher

Конрад-Аденауэр-Сангийн нэг гол зорилго бол авьяаслаг залуу оюутнуудыг улс орондоо төдийгүй салбар бүрт, нийгэм, улс төрийн хувьд хариуцлагатай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршдог билээ. Авьяаслаг, шинийг суралцах сонирхолтой шилдэг залуусын хөгжил, боловсролд дэмжлэг үзүүлэх гэдэг бол ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж бид үздэг.

Монгол дахь Конрад-Аденауэр-Сангаас дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлгээр дамжуулан бид Монгол Улсад суралцаж буй үндэсний шилдэг оюутнуудад өөрийн хичээл сурлагадаа бүрэн төвлөрч, улс төр болон нийгмийн идэвхээ улам сайжруулах боломжийг олгож байгаа юм. Нэмж дурдахад эдгээр оюутнууд улс төр, нийгмийн үүрэг хариуцлагад суралцах эрмэлзэлтэй, улмаар хөгжиж дэвших хүсэлтэй байх ёстой. 

Тэтгэлэгт тавигдах шаардлагууд:

  • Монгол Улсын иргэн
  • 25 хүртэлх насны
  • Нийгмийн идэвхтэй (улс төр, урлаг соёлын эсвэл сайн дурын үйл ажиллагаанд оролцдог)
  • Монголын их, дээд сургуулийн бакалавр эсвэл магистрын оюутан
  • Нэгдүгээр курсээ бүрэн төгссөн
  • Дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш
  • Герман эсвэл англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй (B1 түвшнээс дээш)
  • Конрад-Аденауэр-Сангийн зохион байгуулж байгаа хурал, сургалт, үйл ажиллагаанд тусалж ажиллах боломжтой байх.

Тэтгэлгийг улс төр, эрхзүй, эдийн засаг, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, түүх, сэтгүүл зүй, философи, шашин судлал зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагч оюутнуудад голчлон олгодог хэдий ч технологи, хэл шинжлэл, анагаах ухааны чиглэлээр суралцагчдад онцгой тохиолдолд олгож болно. Докторын оюутанд тэтгэлэг олгохгүй.  

Оюутанд олгох тэтгэлэгт:

  • Сар бүр 550.000 /Таван зуун тавин мянга/ төгрөг
  • Конрад-Аденауэр-Сангийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэгүүд багтана.

Тэтгэлгийг нийт 12 сарын хугацаанд олгох ба тогтмол амжилттай сурлагын дүн болон нийгэм-улс төрийн идэвх, Конрад-Аденауэр-Сангийн үйл ажиллагаанд тусалж оролцсон байдал зэргийг харгалзан үзнэ.

Дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн англи эсвэл герман хэл дээрх орчуулгын хамт gombosuren.tsermed@kas.de хаягаар 2023 оны 7 сарын 31-ний дотор илгээнэ үү.  

  1. Асуулгын хуудсыг бөглөх
  2. Xүснэгтэлсэн намтар (CV)
  3. Тэтгэлэг авах үндэслэлийг тодорхойлсон эсээ (1 нүүрт багтаана уу)
  4. Мэргэжлийн багшийн тодорхойлолт (1 ширхэг)
  5. Хувь хүний нийгмийн оролцоог тодорхойлсон захиа (өмнөх сургуулийн багшийн гэх мэт)
  6. Сурч буй сургуулийн үнэмлэх эсвэл тодорхойлолт
  7. Цээж зураг / Тухайн хүн мөн эсэхийг батлах зорилготой
  8. Сурлагын дүнг хамгийн сүүлийн байдлаар (орчуулгын хамт)
  9. Магистрын оюутан бол өмнө төгссөн бакалаврын дипломыг орчуулгын хамт

 

Шалгаруулалт хоёр шаттай явагдах ба эхний шатанд тэнцсэн хүмүүсийг КАС-ын байранд ярилцлагад урих болно. Ярилцлагад ирэхтэй холбоотой гарах зардлыг КАС хариуцахгүй.

 

Хэрхэн шалгаруулалтанд оролцох материалаа илгээх вэ?

Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа НЭГ PDF файл болгон, gombosuren.tsermed@kas.de хаягаар илгээнэ үү.

Тэтгэлэг хариуцсан хөтөлбөрийн менежер:

Ц. Гомбосүрэн

Утас: +976 11 319135 / 319136

эзлэх хувь

Asset Publisher

Asset Publisher

Холбоо барих

Цэрмэд Гомбосүрэн

Gombosuren Tsermed

Санхүү | Төслийн ажилтан

gombosuren.tsermed@kas.de +976 11 31 91 35
Foto Staatspalast

Asset Publisher