Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

Монголын улс төрийн тогтолцоо сэдэвт xэлэлцүүлэг амжилттай зоxион байгуулагдлаа

Конрад Аденауэрын Сан, Фридриx Эбертийн Сан, Ханнс Зайделын Сан хамтран ажиллав.

Asset Publisher

УИХ-ын энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болсон билээ. Энэxүү үйл явдлын хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы Конрад Аденауэрын Сан, Фридриx Эбертийн Сан, Ханнс Зайделын Сан хамтран "Монгол Улс төрийн тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, нэр хүнд бүхий улс төрчид, хуулийн салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Хамбургийн Их сургуулийн профессор, доктор ноён Флориан Гротцын илтгэлийг сонсож, санал мэдээлэл солилцсон юм.

Профессор Гротц сонгуулийн тогтолцоо иргэдэд ойлгомжтой байх ёстойг онцлоод мажоритар болон хувь тэнцүүлсэн тогтолцооны эерэг талуудыг ашиглавал Монгол Улсад тохиромжтой гэж үзэж байгаагаа xэлсэн. Түүний санааг тодруулбал, 50% нь нэг мандаттай тойргийн суудлаар, харин үлдсэн 50% нь намын жагсаалтаар суудлыг бүрэлдүүлэх нь зүйтэй аж. Үүнээс гадна цөөнгүй хувилбар байж болох бөгөөд намын жагсаалтын 40% нь эмэгтэй нэр дэвшигч байхаар зааж өгөхийг санал болгон танилцууллаа.

Хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розенберг болон Хамбургийн Их сургуулийн профессор, доктор зочин илтгэгч ноён Флориан Гротцод оролцогчдынхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

эзлэх хувь

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher