Конрад-Аденауэр-Сан, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг мэргэжил арга зүйгээр хангаж чадавхжуулах, аймгийн хэмжээний Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор 10 сарын 13-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтад 17 сумын ИТХ-ын мэргэжилтэн, 91 багийн ИНХ-ын дарга, аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн гэсэн 120 хүн хамрагдлаа.
Сургалтад илтгэл тавьсан Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн профессор Я.Бямбаяр, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн дэд профессор Г.Мягмарт болон сургалтыг удирдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр, амжилттай зохион байгуулсан ИТХ-ын Ажлын албаны хамт олонд талархлаа илэрхийлье.
Конрад-Аденауэр-Сангийн сургалтын хөтөлбөрүүд нь иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг.