Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

КАС-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР 2025

Ганзаяа Сэнгээ

Мэргэжлийн хүрээлэн буй орчны сэтгүүл зүйг дэмжих мэргэшүүлэх хөтөлбөр

Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилготой “КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн мэргэшүүлэх хөтөлбөр” нь уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний бодлого болон нөөцийн ашиглалт зэрэг тогтвортолй хөгжлийн зорилтуудыг хангах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Asset Publisher

Хуваалцах

Конрад-Аденауэр-Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь засаглал, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт залуучуудын хариуцлагатай, бүтээмжтэй бодит оролцоог бий болгоход манлайллын болон мэргэшүүлсэн хөтөлбөрүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэхэд зориулагддаг.

Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд бид “Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Байгаль орчны сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх уг цогц хөтөлбөр нь олон нийтэд нээлттэй зарлагдаж, сонгон шалгаруулалтын дагуу байгаль орчны сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа, энэ чиглэлээр нийтлэл бичих сонирхолтой мэргэжлийн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд шалгарч,

🔹 Байгаль орчны сэтгүүл зүйн ойлголтууд

🔹 Геополитик: Аюулгүй байдлын шинэ сорилтууд

🔹 Уур амьсгалын өөрчлөлт

🔹 Цөмийн эрчим хүчний үндэc

🔹 Уран олборлолт

🔹 Эрчим хүчний нөөц

🔹 Эрчим хүчний хууль эрх зүйн зохицуулалт

🔹 Эрчим хүчний хувьсгал

🔹 Байгалийн нөөцийн ашиглалт, менежмент

🔹 Сэргээгдэх эрчим хүч: ХБНГУ-ын болон Австри Улсын жишээн дээр“

сэдвүүдийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.

КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр хэрэгжихэд дэмжин, хамтран ажилласан

📌 Хэвлэлийн Хүрээлэнгийн мэргэжлийн баг, хамт олон

📌 С.Цэцгээ, Монгол Улсын зөвлөх инженер

📌 Дэд профессор Ш.Оюунтуяа, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

📌 Дэд профессор С.Одмаа, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим, Цөмийн инженерчлэл хөтөлбөр

📌 Др. Д.Үлэмж, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

📌 Ж.Жамбаа, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны дарга

📌 Ж.Адъяасүрэн, КАС-ийн хөтөлбөрийн менежер

📌 Лукас Смит, КАС-ийн судлаач дадлагажигч

📌 А.Бүлтэн, Монголын анхны ногоон редакцыг үүсгэн байгуулагч, КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөрийн 2024 оны төгсөгч

болон зохион байгуулагч, оролцогчдодоо  талархал илэрхийлье.

 

#KAS #EnvironmentalJournalism #EnergyPolicy #ClimateChange #Mongolia #SupportJournalism #Sustainability

🌍 KAS-College für Umweltjournalismus 2025

Asset Publisher

Холбоо барих

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher