Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

КАСКАП-2021 Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Орон даяар явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр КАСКАП-2021 хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй ирээдүйн манлайлагч, нөлөөлөгч болох чин хүсэл эрмэлзэлтэй шилдэг 20 залуусын хамт өнгөрөгч 08 сарын 16-23 ний өдрүүдэд бид хөтөлбөрөө амжилттай зохион байгууллаа.

Asset Publisher

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр буюу КАСКАП нь энэхүү агуулгаараа Монголд анх удаа хэрэгжиж буй цорын ганц хөтөлбөр гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монголд олон нийтийн амьдралд оролцоход багагүй хүндрэлтэй тулгардаг. Энэ нь налуу зам, цахилгаан шат, явган хүний зам зэрэг дутмаг дэд бүтцээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн олон янзын хандлагатай нүүр тулдаг. Хэн нэгэнд садаа болохгүй, төвөг учруулахгүй байхыг тэднээс хүлээдэг. Улс төрд оролцох, өөрийнхөө болон бусдын төлөө идэвхтэй тэмцэх нь тэдний хувьд харийн бөгөөд алсын зүйл мэт санагддаг.

 

Энэ жилийн хөтөлбөрт нийт 20 оролцогч хамрагдаж, улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр 17 сургагч багшаас найман өдрийн турш шинэ мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сургагч багш Д.Оюунчимэг оролцогч бүртэй биечлэн загвар төсөл боловсруулсан бол улс төр судлалын ухааны доктор Э.Гэрэлт-Од Монголын сонгуулийн тогтолцоо, түүнд тулгарч буй сорилтуудын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Судлаач Б.Бадамдаш Монголын улс төр, хэвлэлийн мэдээллийн салбарт ажилласан өөрийн туршлагаасаа хуваалцсан.

 

Коронавирусын цар тахал үргэлжилж байгаа энэ цаг үед энэхүү хөтөлбөрийг Улаанбаатар хотоос зайдуу хаалттай хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд бүх өрөө тасалгаа, хурлын танхим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй газар зохион байгуулснаараа онцлог байсан. Түүнээс гадна энэ жилийн хөтөлбөрийн нэг хэсэг нь өнгөрсөн жилийн төгсөгчидтэй санал солилцох уулзалт байсан бөгөөд ингэснээр хөтөлбөрийн бүх оролцогчид тулгарч буй нийтлэг бэрхшээлээ хоорондоо ярилцаж, хамтаар шийдэл гарц эрэлхийлсэн юм. Өнгөрөгч онд Конрад-Аденауэр-Сан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоо, дэд бүтцийн хүртээмжийн асуудлаар зөвлөмж бүхий бодлогын бичиг баримтыг боловсруулсан. Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс иргэний нийгэм, шийдвэр гаргагчдын төлөөллийг оролцуулсан форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд манай хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид ч оролцож, өөрсдийн санал бодлоо хуваалцах болно. Ингэснээр КАСКАП хөтөлбөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчинг сайжруулах хүчин чармайлтын нэг хэсэг болж байна.  

 

эзлэх хувь

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher