Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны стандарт”-ыг нэвтрүүлэх нь

Ганзаяа Сэнгээ

Дорнод аймагт Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх семинар

2025 оны 9-р сарын 26-нд Конрад-Аденауэрийн Сан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын хэлтэс болон Дорнод аймгийн Иргэдийн үйлчилгээний албатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан “Чанарын менежментийн тогтолцооны стандартууд” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Asset Publisher

Хуваалцах

Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад чанарын удирдлагын ISO 9001:2015, ISO 18091:2020 стандарт”-ыг Засгийн газраас батлан “Чанарын менежментийн тогтолцооны стандарт”-ыг нэвтрүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 09 дүгээр сарын 26-ны өдөр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар болон Дорнод аймгийн ЗДТГ-тай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.
Teilnehmer der Veranstaltung

Сургалтаар „Төрийн албан хаагчийн итгэл үнэмшил-Эрхэмж“, “Удирдлагын арга барил”сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг хийгдэж, төрийн байгууллагын үйл ажилллагаанд дээрх стандартыг нэвтрүүлснээр гарах үр дүнгийн талаар мэдээлэл хийгдлээ.

Сургалтад Дорнод аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд танхимаар, сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нар цахимаар холбогдон нийт 80 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.

Asset Publisher

Холбоо барих

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher