Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

ЗАХИРГААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ (ЗШУНТТТ)

Ганзаяа Сэнгээ
Энэхүү толь бичгийг боловсруулахад Удирдлагын академи, МУИС, Шинжлэх ухааны академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 26 эрдэмтдийн баг хамтран ажиллалаа.

Asset Publisher

Хуваалцах

Конрад-Аденауэр-Сангийн нутгийн удирдлага, засаглалыг бэхжүүлэх зорилгын хүрээнд санаачлан, хэрэгжүүлсэн “Захиргааны Шинжлэх Ухааны нэр томьёоны тайлбар толь” хамтын бүтээлийн хоёр дахь хэвлэлийн нээлт 2024 оны 04 дүгээр сард зохион байгуулагдсан билээ.

Энэ толь бичиг нь 1300 гаруй үгийг тайлбарласан, 729 хуудас бүхий бүтээл бөгөөд анхны хэвлэл 2022 онд хэвлэгдэн гарснаас хойш хоёр жил гаруйхны хугацаа өнгөрсөн ч нэг талаас уг бүтээл уншигч, хэрэглэгчдийн эрэл хэрэгцээгээр ховордож эрэлт сурал үүсгэсэн, нөгөө талаар уг бүтээлд монголын төрийн захиргааны түүхийн баялаг өвтэй холбоотой зарим нэр томьёо, ойлголтоос оруулж баяжуулах үүднээс дахин хэвлэх хэрэгцээ бий болсон юм.

Эрдэмтэн, профессоруудын хамтарсан “Захиргааны шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь” бүтээлд оюун ухаан, эрдэм мэдлэг, үнэт цагаа зориулан хамтран ажилласан хүндэт зөвлөхүүд, эрдэмтэн судлаачиддаа болон төслийн багийн нийт хамт олондоо Конрад-Аденауэр-Сангийн нэрийн өмнөөс баяр хүргэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!

 

Asset Publisher

Холбоо барих

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher