Asset-Herausgeber

Einzeltitel

"ШУУД АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО"

Иргэний танхим, Орон нутгийн хөгжлийн сан

Конрад-Аденауэр-Сангийн захиалгаар Удирдлагын академийн судалгааны баг “Иргэний танхим”, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хэрэгжилтийг судалсан нь өргөн утгаараа "Шууд ардчилал-Иргэдийн оролцоо"-ны асуудал юм.

Asset-Herausgeber

Сүүлийн жилүүдэд энэ асуудал дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж, шууд ардчилал-иргэдийн оролцоог хэрэгжүүлэх олон хэлбэр, арга хэрэгслүүд бий болсон байна. Судалгааны баг асуудлыг онол, үзэл баримтлал, бодлого, шийдвэрүүд, эрх зүйн баримт бичгүүд, Европын зарим орны туршлага, иргэд болон төрийн албан хаагчдын санал бодолд тулгуурлан судалсан үр дүнтэй болжээ. Өндөр хөгжсөн орнууд үүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомжууддаа нарийн тусгаж, тэдгээрийг хэрэгжүүлэх гарын авлага, материалуудыг боловсруулан хэвлүүлж, иргэдээ энэ талын мэдлэг, мэдээллээр хангаж, оролцооны арга хэрэгсэлд сургах сургалтуудыг ч зохион байгуулдаг байна. Ийм байдлаар иргэдийн оролцоог бодит ажил болгох чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ардчиллыг баттай хөгжүүлэх талаар анхаарч ажилладаг байна.

Судалгааны ажлын үр дүн бүх шатны шийдвэр гаргагчид, нийгэм, улс төр, төрийн удирдлагын чиглэлээр суралцагчид, энэ чиглэлийн судлаачид болон иргэдэд хэрэг болно хэмээн найдаж байна.

Энэхүү судалгааны үр дүнг хэвлэлд бэлдэхэд үнэтэй цагаа харамгүй зарцуулсан Судалгааны багийн ахлагч, Удирдлагын академийн дэд захирал доктор, профессор Ш. Батсүх, төслийн багийн зөвлөх, Удирдпагын академийн профессор Я. Долгоржав болон тус Академийн судалгааны ажилтан, төслийн багийн судлаач Б. Ганцоож нарт гүн талархал илэрхийлье.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber