Asset-Herausgeber

Expertengespräch

Бундестагын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн Байнгын хорооны төлөөлөгчид Монгол Улсад

Бундестагын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн Байнгын хорооны төлөөлөгчид 2012 оны 6-р сарын 17-22-ны хооронд Монгол Улсад хийсэн айлчлал

Asset-Herausgeber

Details

Энэхүү айлчлалын хүрээнд Конрад-Аденауэрын Сан нь Бундестагын Байнгын Хорооны төлөөлөгчдөд өөрийн хамтран ажилладаг түнш байгууллагуудтай олон төрлийн бодлогын чанартай уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулж ажилласан юм. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л. Гүнчин Лхагва гарагт төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тус аймагт Германы хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Бүс нутгийн эдийн засгийг дэмжих, хувийн эмнэлгийг өргөтгөх болон дулааны цахилгаан станцийн шинэчлэл зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа баяртайгаар мэдэгдэж, санал бодлоо солилцов. Үүнээс гадна ИТХ-ын дарга нь Орон нутгийн бие даасан байдал, Төвлөрлийг сааруулах чиглэлээр КАС-тай олон жил амжилттай хамтран ажиллаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлсэн юм. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга С. Мягмардаштай үдээс хойш уулзалт хийсэн. Бундестагын гишүүд нь уг уулзалтаар орон нутаг дах Сонгуулийн кампанит ажлын явц болон зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан юм. Ардчилсан намын шилдэг нэр дэвшигчид болох Д. Ганболд, “Сонгогчдын Боловсрол Төв” ТББ-ын тэргүүн Р. Бурмаа болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Ц. Оюунгэрэл нартай Пүрэв гарагт ууулзаж Сонгуулийн шинэ хуулийн дэвшилттэй болон дутагдалтай асуудлууд мөн санал асуулгын дүнгийн талаар ярилцав. Эдгээр уулзалт ярилцлагууд нь нэг талаас 6-р сарын 28-нд болох Сонгуулийн кампанит ажил ид өрнөж байгаа цаг үед болж байснаараа сонирхолтой боловч нөгөө талаас Монголын өнөөгийн байдлын тодорхой дүр зургийг гаргах боломжгүй байсан юм.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот

Kontakt

Johannes D. Rey

Johannes D. Rey (2020) kas

Leiter des Auslandsbüros Kasachstan

johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
AwZ-Delegation Buyan
AwZ-Delegation Buyan
AwZ-Delegation Buyan

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei