Asset-Herausgeber

Fachkonferenz

Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын зорилт

Монголын Нутгийн Удирдлагын Холбоо (МНУХ) нь ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сантай хамтран Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан онол практикийн бага хурал зохион байгуулав.

Asset-Herausgeber

Details

Энэхүү бага хуралд Монгол Улсын нийт аймаг, нийслэл, сум дүүргийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн болон УИХ-ын гишүүд, МНУХ-ны удирдлагууд оролцсон юм.

Уг бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд нар илгээлт ирүүлж орон нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

Тус бага хурлаар нутгийн удирдлагын салбарын өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлагаа тодорхойллоо.

Энэ үеэр КАС-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Йоханнес Д. Рай оролцогч нарт хандан үг хэлэхдээ, Монгол Улсын ардчиллын үнэ цэнэ, ололт амжилтын тухай онцолсон юм.

Энэхүү хурлаас нутгийн удирдлагын ойрын зорилтуудыг шийдвэрлэх талаар саналаа нэгтгэн, УИХ, Засгийн газарт гардуулав.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Улаанбаатар хот

Kontakt

Johannes D. Rey

Johannes D. Rey (2020) kas

Leiter des Auslandsbüros Kasachstan

johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
MALA-Konferenz 2 Lkham Tsermaa
MALA-Konferenz 1 Lkham Tsermaa
AM Johannes Rey bei der MALA Konferenz Lkham Tsermaa

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei