Агаарын бохирдлын тухай товчхон - Auslandsbüro Mongolei
Einzeltitel
АГААРЫН БОХИРДОЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС
УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДОЛ ЯАГААД НЭМЭГДСЭН БЭ?
• Өндөр уулсаар хүрээлэгдсэн хонхор газрын онцлог
• Салхи бага, тогтуун, инверсийн үзэгдэл
• Гэрийн болон нам даралтын зуух, автомашин зэрэг утааны нам дор эх үүсвэрүүдээс үүсэх бохирдлоос шалтгаалдаг байна.
ХАМГИЙН АЮУЛТАЙ АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИС
• Нүдэнд үл үзэгдэгч хамгийн аюултай бодис бол PM10 болон PM2.5 юм.
• PM10 буюу Том ширхэглэгт тоосонцор:
- 10 микроноос бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэх ба агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг.
• PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор:
2.5 микроноос бага диаметр бүхий тоосонцор бөгөөд их хэмжээний хорт бодис агуулна. Агаарт удаан хугацаанд оршин тогтнож хол нүүдэллэдэг.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БИДНИЙ ОРОЛЦОО
• Сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулааны хэрэглээгээ хангах боломжийг эрэлхийлэх (Нар, салхины эрчим хүч)
• Эрчим хүчинд холбогдоогүй өрхүүдийг төвийн эрчим хүчинд холбох
• Нам даралтын зуухнуудыг сайжруулах, буулгах, төвийн дулаанд холбох
• Сайжруулсан зуух болон сайжруулсан түлш хэрэглэх
• Зүлэг мод тарьж, ногоон байгууламж байгуулах
• Хийн болон бусад түлш хэрэглэх