Einzeltitel

БУНДЕСТАГИЙН ГИШҮҮН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Танкред Шипански Монгол Улсад 2016 оны 08-р сарын 13-17-ны хооронд айлчиллаа.

Тэрээр КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөрийн (KAS Political Empowerment College) оролцогчдод “Намын дотоод ардчилал, залуучуудын улс төрийн оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа.

Айлчлалын үеэр ноён Т. Шипански, КАС-ийн Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг болон ГОУХАН-ийн “МГТИС төсөл”-ийн түр орлогч захирал Доктоp Герд Фоерх нарын албаны зочид, төлөөлөгчид Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулиар зочилсон юм.

УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүн Д. Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д. Мурат болон “Зориг” Сангийн тэргүүн, хатагтай С. Оюун нартай Бундестагийн гишүүн уулзан улс төрийн цаг үеийн асуудлууд, Монгол-Германы хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хөндөн илэн далангүй ярилцлаа.

Германы парламентын гишүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын БСШУС-ын сайд Ж. Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дюппел нартай гурвалсан уулзалт хийж хоёр орны боловсролын систем болон цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцож нээлттэй ярилцсандаа сэтгэл өндөр буцсан юм.

Бундестагийн гишүүн Танкред Шипански УИХ-ын гишүүн Д
Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль
Бундестагийн гишүүн Танкред Шипански, КАС-ийн Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг нар _Зориг_ Сангийн тэргүүн, хатагтай С