Asset-Herausgeber

Einzeltitel

Хатагтай К. Лийберкнэхт Монгол Улсад айлчиллаа

ХБНГУ-ын Тюринген муж улсын Ландтагийн гишүүн, тус муж улсын Ерөнхий сайд асан хатагтай Кристине Лийберкнехт 9 дүгээр сарын 04-нөөс 07-ны хооронд Монгол Улсад айлчиллаа.

Asset-Herausgeber

УИХ-ын гишүүн Л. Болд, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Д. Тэрбишдагва нар хатагтай К. Лийберкнэктийг хүлээн авч уулзан хоёр орны парламент хоорондын харилцаа, монгол-германы хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцсан бол УИХ-ын гишүүн, хатагтай З. Нарантуяа, Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн, хатагтай Г. Байгалмаа нартай улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж үүгээр дамжуулан ард түмний төлөөллийн оролцоог тэнцвэржүүлэх чиглэлээр илэн далангүй ярилцлаа.

Айлчлалын үеэр хатагтай К. Лийберкнэхт нь УИХ-ын гишүүн хатагтай М. Оюунчимэг бүхий улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзалт хийж “Хүчирхэг эмэгтэйчүүд хүчирхэг улс орны төлөө” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага, санал солилцож нээлттэй ярилцаж, Монголын эмэгтэйчүүдийн чадварлаг, дайчин, ажилсаг чанаруудаар бахархаж буйгаа илэрхийлж байлаа.

Конрад-Аденауэр-Сангаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Монгол-Германы XIV Чуулганы хүндэт зочиноор хатагтай К. Лийберкнэхт уригдан “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд - ХБНГУ-ын нөхцөл байдал“ сэдвээр илтгэл тавьсан юм.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber