Asset-Herausgeber

Einzeltitel

ИРГЭН БА ТӨР

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛАХ НЬ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түүнийг иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн шуурхай хүргэх, иргэдийг хэрэглэгчээ гэж үзэж, тэднийг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэх ажил нь цаг үеэ дагасан үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгохыг шаардаж байна.

Asset-Herausgeber

Энэ шаардлагыг хангах үүднээс Монгол улсын Засгийн газраас "Нэг цонхны үйлчилгээ", "Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин", "Иргэд хүлээн авах төв" зэрэг үйлчилгээг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа юм.

Конрад-Аденауэр-Сан нь иргэний оролцоог дэмжих зорилгынхоо хүрээнд Удирдлагын академийн судалгааны багтай хамтран зарим аймаг, сум, нийслэлийн дүүргүүдэд судласан үр дүнг эмхэтгэн уншигч Танд хүргэж байна.

Судалгааг мэргэжлийн өндөр түвшинд зохион явуулж, боловсруулсан судалгааны баг болох УА-ийн дэд захирал, Др. Проф. Ш. Батсүх, УА-ийн профессор Я. Долгоржав болон судлаач Б. Ганцоож нарт хамтын ажиллагаанд талархснаа илэрхийлье.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber