Einzeltitel

Компанийн нийгмийн хариуцлага гэж юу вэ?

Компанийн нийгмийн хариуцлагын гарын авлага

Энэхүү гарын авлагаар дамжуулан бизнес эрхлэгчид нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар сэдэл, түлхэц өгөх мөн цаашид хөгжлийн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах замаар илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой компаниудыг Монгол улсад өсөн нэмэгдэхэд хувь нэмэр оруулахыг зорилоо.

Өнөөдөр олж байгаа амжилтаа тогтвортой хадгалах, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх нь аль ч салбарын бизнесийн зорилго гэдэг нь тодорхой. Бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр хоорондоо салшгүй холбоотой өөрөөр хэлбэл харилцан уялдаатай нэг нь нөгөөгүйгээрээ хөгжиж, амжилтанд хүрч чадахгүй гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс компаниуд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, үйл ажиллагаагаа зөв тийш нь залж чиглүүлснээр зөвхөн дан ганц өөрсөддөө биш, нийгэмдээ ашиг тусаа өгөхөөс гадна дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Компанийн нийгмийн хариуцлага v_2
Компанийн нийгмийн хариуцлага v_1