Asset-Herausgeber

Seminar

Сонгуулийн шинэ хууль улс төрийн намуудад хэрхэн нөлөөлөх тухай

Өнгөрөгч оны 12-р сард УИХ-аас Сонгуулийн шинэ хуулийг баталсан билээ. Өнөөг хүртэл мажоритар системийг баримталж байсан сонгууль, ирэх 6-р сард холимог систем буюу мажоритар болон пропорциональ хосолсон хэлбэрээр явагдах гэж байна.

Asset-Herausgeber

Details

Бидний зохион байгуулсан энэхүү сургалтанд Сонгуулийн тогтолцооны шинэчлэл, түүний улс төрийн намуудад хэрхэн нөлөөлөх тухай, Сонгуулийн саналыг автоматаар тоолох болон сонгуулийн ажиглагчдын үүрэг, сонгуулийн хэсгийн хороодыг хэрхэн байгуулах сэдвүүдээр ярилцсан юм.

Иргэний Зориг Ногоон Намын удирдлагууд буюу УИХ-ын гишүүн С. Оюун болон

Д. Энхбат нар сургалтанд хүрэлцэн ирж, өөрийн Намын болон Монголын улс төрд болж буй үйл явдлын талаарх шинэлэг мэдээ, мэдээллүүдийг оролцогчдод өгсөн юм. Энэ үеэр сонгуулийн шинэ систем, ялангуяа пропорциональ системийн орон даяарх саналыг хэрхэн тоолох талаар сонирхолтой хэлэлцүүлгүүд явагдлаа.

Конрад-Аденауэрын Сан нь тухайн семинарыг Иргэний Зориг Ногоон Намын Төв байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд үүнд Улаанбаатарын 6 дүүрэг дэх Иргэний Зориг Ногоон Намын хороодын удирдлага, гишүүд оролцсон юм.

Иргэний Зориг болон Ногоон Намын нэгдэл Улсын Дээд Шүүхэд зөвшөөрөгдөн бүртгэгдсэн нь намын гишүүдийн талархлыг хүлээсэн хэрэг байв.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Улаанбаатар

Referenten

  • О. Лхагвадулам
    • Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
      • Г. Чулуунбат
        • Удирдлагын Академийн багш
          • Г. Ганбат
            • ИЗНН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга
              Kontakt

              Johannes D. Rey

              Johannes D. Rey (2020) kas

              Leiter des Auslandsbüros Kasachstan

              johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
              Frau S. Oyun Buyan
              Herr D. Enkhbat Buyan
              Referent Herr G. Chuluunbat Buyan
              Referentin Frau R. Lkhagvadulam Buyan

              Asset-Herausgeber

              Asset-Herausgeber

              Bereitgestellt von

              Auslandsbüro Mongolei