Конрад-Аденауэр-Сангийн нутгийн удирдлага, засаглалыг бэхжүүлэх зорилгын хүрээнд санаачлан, хэрэгжүүлсэн “Захиргааны Шинжлэх Ухааны нэр томьёоны тайлбар толь” хамтын бүтээлийн хоёр дахь хэвлэлийн нээлт 2024 оны 04 дүгээр сард зохион байгуулагдсан билээ.
Энэ толь бичиг нь 1300 гаруй үгийг тайлбарласан, 729 хуудас бүхий бүтээл бөгөөд анхны хэвлэл 2022 онд хэвлэгдэн гарснаас хойш хоёр жил гаруйхны хугацаа өнгөрсөн ч нэг талаас уг бүтээл уншигч, хэрэглэгчдийн эрэл хэрэгцээгээр ховордож эрэлт сурал үүсгэсэн, нөгөө талаар уг бүтээлд монголын төрийн захиргааны түүхийн баялаг өвтэй холбоотой зарим нэр томьёо, ойлголтоос оруулж баяжуулах үүднээс дахин хэвлэх хэрэгцээ бий болсон юм.
Эрдэмтэн, профессоруудын хамтарсан “Захиргааны шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь” бүтээлд оюун ухаан, эрдэм мэдлэг, үнэт цагаа зориулан хамтран ажилласан хүндэт зөвлөхүүд, эрдэмтэн судлаачиддаа болон төслийн багийн нийт хамт олондоо Конрад-Аденауэр-Сангийн нэрийн өмнөөс баяр хүргэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!