Asset-Herausgeber

Einzeltitel

"ОРОН НУТГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ"

Нутгийн өөрөө удирдах ёс нь ардчилсан нийгмийн гол үндэс мөн

Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, улс орныхоо түүхэн сонголтоо хийж, 1992 оны шинэ Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо зарлаж, дотоод болон гадаад үйл хэргээ өөрсдөө захиран, бодлогоо явуулна хэмээн дэлхий даяар зарласанаас хойш нэгэнт 25 жил өнгөрчээ.

Asset-Herausgeber

Ардчилсан хувьсгал өрнөсөн тэр цагт батлагдсан Үндсэн хуулиар Монгол улс орон нутгийнхаа удирдлагын тогтолцоог өнгөрсөн үеэсээ зарчмын өөр байр сууринаас буюу "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ" хэмээн томьёолсон билээ.

Чухам энэ үеэс өрнөсөн ардчилсан хувьсгалын давалгаа, өөрчлөлт шинэчлэлийн эхний үе шатуудад төр засгийн дээд түвшинд ч, орон нутгийн удирдлагын бүх түвшинд удирдлагын тогтолцооны зааг ялгаа хуучнаас шинэд шилжих үйл явц эрчимжиж, нийгмийг бүхэлд нь өөрчлөх шинэ шаардлага бий болж, олон салбарт өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл явц бүтээлчээр өрнөж иржээ.

Эдгээр үйл явцуудтай нэгэн адил хөгжиж ирсэн салбар нь нутгийн удирдлагын салбар юм. Энэ ч утгаараа Монгол улсын төр, Засгийн газраас өөрчлөлт шинэчлэлийн талаар баримтлах бодлого, шийдвэрүүдэд "Нутгийн өөрөө удирдах ёс нь ардчилсан нийгмийн гол үндэс мөн" хэмээн тодорхойлогдож тусгалаа олжээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголтыг Европын Хартийн 3 дугаар зүйл буюу “Нутгийн өөрөө удирдах ёсны ойлголт” гэсэн хэсэгт "Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм" хэмээн тодорхойлсон нь хамгийн оновчтой тодорхойлолт хэмээн тооцогдсоор ирсэн байна.

КАС-гийн Монгол улсад хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийн нэгэн чухал зорилт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах, төвлөрлийг сааруулах асуудалд анхаарлаа хандуулан хувь нэмэр оруулах явдал билээ. Эдүгээ нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах үйл явцад нутгийн өөрөө удирдах ёсны онол, үзэл баримтлал, олон улсын хөгжлийн чиг хандлага, практик үйл явц, түүний хэрэгжилтийг цогц байдлаар судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага нэмэгдсээр байна.

Тиймээс Конрад-Аденауэр-Сан, Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос санаачлан Монгол улсын төр засгийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн оюунаа чилээж, цаг хүчээ гарган бичсэн сэдвүүд, мөн эрдэмтэн судлаачид оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр зарлаж зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж шалгарсан илтгэлүүдийг нэгтгэн энэхүү номыг бүтээж таны оюуны мэлмийд өргөн барьж байна.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber