Einzeltitel

НЭЭЛТТЭЙ УЛС ТӨР

нь Ганзаяа Сэнгээ

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

Манай сэтгүүлийн ээлжит дугаар хэвлэгдэн гарлаа. Дэлхий дахинаа халдварт өвчин дэгдэж, цар тахлын тархалт улс орон бүрт янз бүр байгаа зэргээс шалтгаалан ардчиллын талаар эргэлзэнгүй өнгө аястай үг яриа ч мэр сэр гарах болов.

Зарим оронд иргэд хөл хорионы дэглэм зөрчих зэргээр задгайдуу байснаас болж тахал ихээхэн тархаж байгаа нь ардчиллын мөн чанартай холбоотой бус ардчилал бол эрх үүргийн шүтэлцээ юм гэдгийг ойлгоогүй, хуулинд захирагдах нь ардчиллын нэг хэм хэмжээ гэдгийг дутуу ухамсарласан хувь хүний үйлдлээс болж байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Харин ч ковид-19 нь ардчиллын хэм хэмжээг сайтар сахих нь ямар чухал болохыг харууллаа. Түүнчлэн өнөөгийн нийгмийн-улс төрийн амьдралд иргэдийн улс төрийн боловсрол ямар чухал болохыг давхар харуулж байна.

   Манай сэтгүүл эл дугаартаа уламжлал ёсоор иргэдийн улс төрийн оролцоо, иргэний нийгмийн байгууллага, тэдгээрийн оролцоо, ач холбогдлын талаар цуврал өгүүллүүдийг нийтэлж байна. Улс орны улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо эрүүл саруул байж, хөгжил дэвшилд хүрэхэд иргэдийн оролцоо чухлаас гадна, нөгөө талаас төрийн алба шударга, чадварлаг, үйл ажиллагаа нь үр нөлөөтэй байх учиртай. Энэ сэдэвт зориулсан өгүүллүүд бас нийтлэгдэж байна. Чадварлаг, сайн захиргаатай байх нь тансаглал биш ээ гэсэн оновчтой үг байдаг билээ. Цаашид ч бид энэ сэдвийг хөндөж, төрийн албаны өнөөгийн байдал, сайжруулах арга замын асуудлаар өгүүлэл нийтлэх болно.  

     Өнөө үеийн нэг онцлог бол аж үйлдвэрийн шинэ хувьсгал өрнөж шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй дэвшлийн үр дүнд хүн төрөлхтний ажиллах, амрах, амьдрах бүхий л арга маяг өөрчлөгдөж байгаа явдал мөн. Үүнээс улбаалан гарч байгаа нэг шинэ үзэгдэл бол цахим засаглал юм. Цахим засаглал, цахим боловсрол, цахим худалдаа гэх мэт болон бусад олон салбарын “цахимууд” нь нэг талаас төрийн үйлчилгээг цахимжуулах, нөгөө талаас иргэдийн “цахим тайлагдалт”-ыг хэрэгжүүлэх шаардлагыг буй болгож байна. Уншиж бичиж чаддаггүй хүнийг бичиг үсэг үл мэдэгч гэдэг байснаа, одоогоос хэдхэн жилийн өмнө бичиг үсэг мэдэх нь хангалтгүй, түүний дээр компьютер ашигладаг байх хэрэгтэй гэдэг байсан бол одоо бүхий л төрлийн цахим хэрэгслийг ашигладаг байх хэрэгтэй болж байна. Энэ тухай сэдэв ч бас хөндөгдөж байгааг уншигчид ажиглах бизээ.

   Сэтгүүлийн анхаарлын төвд байнга байдаг асуудлын нэг нь байгаль, экологи юм. Үүнд ч иргэний оролцоо чухал нөлөөтэй юм. Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалж, зохицон аж төрөх баялаг уламжлалтай. Түүнийг өнөө үед ч баяжуулан ашиглах нь өгөөжтэй байх болно.

эзлэх хувь