Конрад-Аденауэр-сан TJN Recycling-тай хамтран "Эх дэлхийгээ хамгаалахад иргэн бүрийн хувь нэмэр" гарчигтай сэтгүүл хэвлэн гаргав. Энэхүү сэтгүүлд хогийг дахин боловсруулах тухай тоо мэдээнээс гадна, хогийг ангилах бусад улсын туршлага мөн Монгол Улсад хийгдэж буй ажлуудын талаар өгүүлнэ. Сэтгүүлийг бага насны хүүхдүүдэд зориулж гаргасан бөгөөд, хогийн дахин боловсруулалт, зөв ангилал зэрэг сэдвүүдийг энгийнээр тайлбарласан нь онцлог байв.